Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хоёр гишүүнийг албан тушаалаас нь чөлөөллөө.

Тус зарлигт:

"Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн О.Зандраа, П.Батсайхан нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас нь чөлөөлсүгэй" гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлөөс О.Зандраагийн улсын Дээд шүүхийн шүүгчийн, П.Батсайханы Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн бүрэн эрхийг тус тус сэргээж, П.Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдүүлжээ.