Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. Тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар хийж буй айлчлал энэ сарын 19-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан

  • УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, 
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболд, 
  • УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, 
  • Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.