Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин өнөөдөр өглөө мэдэгдсэн болохыг Синьхуа агентлагийн мэдээнд дурджээ.


Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна.

Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болно гэж ГХЯ-аас мэдээлэв.