Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНЭУ улсад айлчлахаар төлөвлөөд буй.

Айлчлалын үеэр Монгол улсад газрын тос боловсруулах үйлдвэр барих, Улаанбаатар хотын утааг бууруулахад Энэтхэг улсын хэрэглэж байсан арга туршлагаас хуваалцах, цаг уурын аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудлаар ярилцах юм.

Гурав хоногийн өмнө Владивосток хотноо Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр манай улсын ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан юм. Энэ үеэр хоёр улсын хамтын ажиллагааг соёлын салбар, оюун санаа, иргэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, өргөжүүлэн тэлэхээр санал солилцсон билээ.