Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас тусламж хүсэн захидал илгээжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболд өөрийн фэйсбүүк хуудсаар мэдээлжээ. 

Тэрээр, "Вашингтонд ажлаар явна. Ерөнхийлөгч Баттулга Трамп ерөнхийлөгчид захиа бичиж 2 зүйл дээр туслалцаа хүссэн юм. 

1-рт Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах, 

2-рт Монголоос хууль зөрчиж гадагшаа гаргасан оффшор дансны мөнгө, үл хөдлөх хөрөнгийг буцааж авчрахад туслалцаа хүссэн.

Нэгдүгээр асуудлаар Конгресс дээр уулзалтууд хийлээ. Хуучин 1990-ээд онд оёмол бүтээгдхүүн дээр хөнгөлөлттэй байхад 35-40.000 эмэгтэйчүүд ажлын байртай байсан" гэжээ.