Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 17 дугаар жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

-Төрийн тулгуур, улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 гаруй мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж Монголчууд бид 3 сая 200 мянгуулаа боллоо.

-Малчид тариаланчдынхаа нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 67 саяд хүрч өслөө

-Улсын төсөв сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарлаа. 

-Сүүлийн жилүүдэд нэмж чадаагүй байсан цалин мөнгө, тэтгэвэр тэтгэмжийг нэмлээ.

-Улиран одож буй нохой жил манай нийгэмд шударга ёсны салхи сэвэлзсэн жил байлаа.

-Монгол төрд бугласан утаа мананг арилгаж, Монгол хүн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй, сайн сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллах болно.

-Шинэ он Монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээсэн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он болох болно.

-Буурал дээдсийн цог хийморь түшиж, Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.