Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Их эзэн Чингис хааны музей байгуулах тухай асуудлыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт үүрэг болгов. 

Засгийн газар энэ оны 4 дүгээр сарын 10-ны хуралдаанаар Чингис хаан судлалын хүрээлэн байгуулах шийдвэр гарган түүх, соёл, өв уламжлалаа сурталчлан дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн юм.