Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхонгор аймагт ажилласан билээ. Тэрбээр тус аймагт Дулааны цахилгаан станц барих,  960 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тус сургуульд нийт 9 тэрбум төгрөг шаардлагатайгаас 2019 оны төсөвт эхний хэсгийг суулгахаар болжээ. Мөн Хүүхдийн ордон барих асуудлыг Засаг дарга төсөв дээрээ зохицуулалт хийх гэж чиглэл өглөө. 

Тэрбээр энэ үеэр Хонгор нутгийнханд хайрлаж дэмжиж тусалдаг бүтэн өнчин 9 эгч дүүст 2 өрөө байрны түлхүүр гардуулсан байна. Байрыг тус аймгийн Засаг даргын тамгын газраас бэлэглэж байгаа ажээ. Том эгч нь 17-той бөгөөд энэхүү баярт мэдээг хуваалцахдаа  “Ийм сайхан үйлсийг зохион байгуулж биднийг байртай болгосон та бүхэнд маш их баярлалаа”  хэмээн баярын нулимс унагажээ.

Харин нийгмийн сүлжээнд Ерөнхий сайдыг хүүхдүүдэд байр өгсөн мэтээр буруу мэдээлэл тараад байгаа ажээ.