Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.

КОВИД-19 халдварын улмаас үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулна. Энэхүү сургалт нь дөрөвдүгээр сарын 08-17-ны хооронд “Эртэч Монгол” хөтөлбөрийг дэмжин ажилладаг багш нар удирдан зохион байгуулна. Сургалтын хугацаанд 9 багш, 9 сэдвээр залуучуудад мэдээлэл хийнэ.

Хэрхэн хамрагдах вэ?

Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.

Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван шилдэг залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 90099099, 99330335

Facebook.com @ubfcy.mn  @ertechmongol хуудсаар аваарай.

.


Эх сурвалж: Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар