ЭРХЭС маркетинг, борлуулалтын нээлттэй эхийн платформ монголын стартапуудыг түүчээлэн АНУ, Сан Франциско хот дахь Цахиурын Хөндийн “Product Hunt” платформ дээр нээлтээ хийх гэж байна.

Хэдхэн сарын өмнө Цахиурын хөндийг зорьж, гарааны бизнесийн акулууд дунд туршлага судлан, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулж, олон улсын түвшинд өрсөлдөхөөр явсан ЭРХЭС платформын баг хамт олон зорилгодоо хүрэх дараагийн алхмаа хийхэд бэлэн болсон байна.

ЭРХЭС нь хэрэглэгчтэй харилцах cувгуудыг нэгтгэн удирдаж, маркетинг борлуулалтын шийдэл санал болгодгоороо гадны платформуудтай эн зэрэгцээд зогсохгүй функц, ажиллагаа, байгууллагын онцлогт нийцсэн нэмэлт хөгжүүлэлт хийх боломжуудаараа хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, үйл ажиллагаанд илүү нийцсэн шийдлийг дотоодын болон олон улсын зах зээлд санал болгож байна.

Олон улсын зах зээлд гарахыг зорьсон стартапууд бүтээгдэхүүний нээлтээ Product Hunt платформ дээр зарлан, олон нийтэд таниулж, хэрэглэгчийнхээ хүрээг тэлэх нь орчин үеийн гарааны бизнесүүдийн олон улсад амжилттай байрших эхний үйлдэл гэж хэлэхэд хэлсдэхгүй. 

Энэ жишгийн дагуу ЭРХЭС платформ маань Цахиурын Хөндийн Product Hunt платформ дээр олон улс дахь нээлтээ хийлээ.

Монголын стартапуудын хувьд онцгойд тооцогдох энэхүү үйл явдлыг тохиолдуулан HUB Innovation Center “Амжилтын Хонх”-оо цохих баярын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг хонхыг стартапын экосистемд тохиосон онцгой амжилт, түүхэн үйл явдлуудын гэрч болгон цохиж, баяр хүргэн урам зоригоор тэтгэх зорилготойгоор хэрэглэх бөгөөд хамгийн анхны хонхны эзнээр ЭРХЭС нээлттэй эхийн платформ тодорлоо.

Монгол инженерүүдийн бүтээсэн ЭРХЭС платформыг дэлхий нийтэд таниулахад хэн бүхний оролцоо чухал тул та уг платформыг дэмжихийг хүсвэл https://www.producthunt.com/posts/erxes-inc холбоосоор орж ERXES бүтээгдэхүүнд саналаа өгөөрэй.