Бид өнөөдөр том хөх, зузаан уруулын талаар ярих гээгүй. Эмэгтэй хүмүүс бие махбодийн тодорхой онцлогтой байдаг. Энэ нь эрэгтэй хүмүүсийг өөртөө илүү ихээр татдаг. Мэдээж хүнд байх хамгийн чухал зүйл бол сэтгэлийн чанар юм. Гэхдээ бид хэн нэгэнтэй танилцахад хамгийн эхэнд гадаад төрхийг нь хардаг тийм үү? Тэгвэл бид өнөөдөр танд эрэгтэй хүнийг татдаг эмэгтэй хүний бие махбодийн 8 онцлогийг танилцуулж байна.

#1. Өргөн тааз.

Өргөн таазтай, нарийн бэлхүүстэй эмэгтэй хүн эрэгтэй хүний анхаарлыг дор нь татдаг. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг гоё, эмэгтэйлэг бие хаатай байхад дуртай. Хамгийн төгс харьцаа бол 7:10 юм. Үүнээс гадна өргөн тааз эмэгтэй хүнийг хүүхэд тээж, төрүүлэх чадварыг харуулдаг.

#2. Нарийн хоолой.

Нарийн хоолой бол эмэгтэй хүний тачаангуй байдлын илэрхийлэл юм. Өөрөөр хэлбэл өндөр дуу хоолой гэж нэрийдэж болно. Эрэгтэй хүнд ийм төрлийн хоолой илүү таалагддаг бөгөөд залуу, эмзэг, зөөлөн эмэгтэй гэдгийг илэрхийлж өгдөг.

#3. Урт үс.

Урт, гялалзсан үс ямар ч эмэгтэй хүнийг чимдэг. Эмэгтэй хүний дур булаам байдлыг урт үс бүр илүүтэй нэмэгдүүлдэг. Эрэгтэй хүн өөрийн удам угсаагаа залгамжлах эмэгтэй хүнийг хайдаг. Харин урт үс эмэгтэй хүний эрүүл мэндийн үзүүлэлт болж өгдөг.


#3. Инээмсэглэл.

Инээмсэглэл хүнийг чимэхээс гадна бусдыг өөрт татаж байдаг. Эрэгтэй хүн инээмсэглэж буй эмэгтэй хүнд дуртай. Инээмсэглэл эмэгтэй хүний зөөлөн, сайхан сэтгэлийг илтгэдэг.

#4. Гоо сайхны хэрэглээг хамгийн бага хэрэглэтэй. 

Эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний байгалийн гоо сайхныг илүүд үздэг. Гоо сайнхы бүтээгдэхүүн бага байх тусам эрэгтэй хүнийг илүү ихээр татдаг.

#5. Хувцсан дахь улаан өнгө.

Та гайхаж байж магадгүй. Гэхдээ улаан өнгө эмэгтэй хүний татах чадварыг улам ихээр нэмэгдүүлдэг.

#6. Таатай үнэр.

Биеийн үнэр бол хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг юм. Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүнээс гарч буй үнэр эрэгтэй хүнийг нэг бол өөрт татаж, нэг бол өөрөөс түлхдэг гэжээ. Тиймээс эрүүл, таатай үнэртэй байхын тулд зөв хооллож, спортоор хичээллэх хэрэгтэй гэдгийг санаарай.

#7. Цэх байдал.

Эмэгтэй хүн өөрийгөө хэр их дур булаам гэдгийг түүний алхаанаас мэдэж болно. Нуруу болон алхаа эмэгтэй хүнийг өөрийгөө хэр үнэ цэнэтэй гэдгийг харуулдаг. Өөртөө итгэлтэй алхаа гишгээтэй эмэгтэй хүн бусдын харааг өөрлүүгээ дор нь татаж байдаг.


Эндээс харахад эрэгтэй хүнд эрүүл, эмэгтэйлэг эсрэг хүйстэн таалагддаг байна.