Бид бүгд өвөрмөц, бүгд өөр өөрийн гэсэн сонирхолтой гэхдээ эрчүүд эмэгтэйчүүдээс хүлээдэг хүлээлт байдаг. Энэ нь зөн совин, эрхлэлт биш, харин энэ бол амин чухал хэрэгцээ юм.

Эмэгтэй хүнээс зайлшгүй авах ёстой нэн чухал гурван зүйл, гурван чухал чанар байдаг. 

Хэрэв эрэгтэй хүн эмэгтэй хүний хажууд цэцэглэхгүй бол тэрээр гундаж үгүй болно. Харин тэрээр гундаж эхэлбэл түүний амьдралын эрч хүч суларч, эрүүл мэндээр хохирно. Тэрээр эрхлэж байна уу, үгүй юу гэдэгт асуудал байгаа биш юм. Харин гол асуудал нь эрэгтэй хүн яг л нярай хүүхэд шиг, хэрэв түүнд сүү өгөөгүй бол тэрээр таагүй болж, өлсөж, уйлж эхэлдэг. Яг л үүнтэй адилхан. Үүнээс болж тэрээр эмэгтэй хүнтэй амьдрахдаа үүрэг мэт, гэм буруутай сэтгэгдлээр, зүгээр л дассан сэтгэлээр амьдардаг. Энэ нь түүнд ч, эмэгтэй хүнд ч, хүхдүүдэд ч мөн бусад бүх хүмүүст муугаар нөлөөлнө.


Хамгийн эхний эмэгтэй хүний чанар бол бие даасан байдал. Энэ юу вэ гэж үү? Энэ нь нөхцөл байдлаас үл хамааран баярлах, аз жаргалтай байх чадвар. Хэрэв эмэгтэй хүн сайн сайханыг мэдэрч, шувуу шиг дүүлэн нисэж, хийж байгаа бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун, аз жаргалыг мэдэрч байвал тэрээр өөрөөсөө энерги цацруулдаг.

Эртний Хятадад эмэгтэй хүнийг энергийн эх үүсвэр хэмээн тэмдэглэсэн байдаг. Тиймээс эрэгтэй хүмүүс ажлаасаа ядарч ирээд эмэгтэй хүнээс энерги авдаг байсан байна. Хэрэв эмэгтэй хүн таагүй сэтгэл санаатай байвал эрэгтэй хүн юу ч авч чаддаггүй байжээ.

Тиймээс эмэгтэй хүн өөрийнхөө дуртай зүйлийг хийх хэрэгтэй. Оёхыг хүсвэл оёж, дуулахыг хүсвэл дуулах хэрэгтэй. Харин дуулж, оёхыг хүсэхгүй байвал өөрийгөө толинд харж, өөрөөсөө таашаал авах хэрэгтэй.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биологийн хувьд нэг нь донор нэг нь хэрэглэгч байдаг. Донор нь эмэгтэй хүн болдог. Тэрээр эрэгтэй хүнээс энерги авах хэрэггүй, тэр байгалаас энерги авдаг. Эмэгтэй хүн хэдэн ч хүүхэдтэй байсан тэрээр бүгдийг нь энэ тэнцүү хайрлах чадвартай. Эмэгтэй хүн хэдэн ч төрлийн сонирхолтой бай тэрээр бүгдэнгээр нь хичээллэх чадвартай. Яагаад гэвэл тэрээр хөгжлийн дуусашгүй эх үүсвэртэй. Тэрээр байгаль дэлхийгээс шинэ амьдралыг бий болгохоор бүтээгдсэн юм. Үүнийг л хамгийн сайн ойлгох хэрэгтэй. 

Тэгхээр хамгийн эхнийх нь таны өөрийн аз жаргал, эрэгтэй хүнээс хамааралгүй зөвхөн таны өөрийн аз жаргал, амьралаас авах таашаал.

Харин хоёрдугаарх нь таны өгөөмөр зан чанар. Хэдий тэрээр сул дорой байдал харуулсан ч түүнд итгэх итгэл. 

Италийн алдарт жүжигчин Мастрояни хэлэхдээ, эрэгтэй хүн бүр эмэгтэй хүний дотоод мөн чанараас ээжийгээ олж харна хэмээн найддаг. Хэрэв би энэ үгийг 25 жилийн өмнө сонссон бол би маш уурлах байсан. Би “надад хүүхэд шиг хайрлах хэрэгтэй эрэгтэй хүн ямар хэрэгтэй юм бэ?” гэж хэлэх байсан. Гэхдээ би амьдралыг амьдарч үзээд бид хүүхдүүдээ буруу хайрладаг гэдгийг ойлгосон. 

Италичуудын хувьд ээж гэдэг нь хүүхдээрээ бахархасан эмэгтэйг хэлдэг. Харин орос ээжийн хувьд хүүхдэдээ “Чи тэнэг шүү хүү минь” гэж хэлдэг эмэгтэйг хэлнэ. 

Хэрэв эмэгтэй хүн эрэгтэй хүнээс ямар нэгэн зүйл шаардаж байвал тэрээр эрэгтэй хүнийг үүнийг даван туулж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрээр эрэгтэй хүнд итгэхгүй байгаа гэсэн үг. Үүгээрээ тэрээр эрэгтэй хүнд чи хичээх хэрэгтэй, чи өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг сигналыг өгж байгаа юм.

Хэрэв чи энэ хүнийг сонгосон бол тухайн хүнийхээ үнэлдэг зүйлийг сана. Та тэр хүний юунд нь дурлаж, ямар зан чанарыг нь үнэлсэн юм бэ?

Тиймээс үнэнтэй нүүр тулж өөрөөсөө дараах асуултуудыг асууж үнэнээсээ хариулаарай. Би хэн бэ? Би юу хүсэж байна вэ? Тэр хэн бэ? Тэр юу хүсэж байна вэ? Ийм энгийн асуултууд танд маш олон зүйлсийг ойлгуулах болно. 

Та өөрөө аз жаргалтай болсоны дараах амжилтын нэг зүйл бол таны хажууд байгаа хүндитгэх. Та хажуудаа байгаа хүндээ итгэж чадахгүй бол зүгээр л салах хэрэгтэй. Учир нь та өөрийнхөө сэтгэл санаа, үзэл бодлыг яаж ч нууж байсан энэ нь амьдрал дээр өөр зүйлээр гарч ирнэ. Жишээлбэл, тэрээр дампуурж, таныг араар тавьж эсвэл маш муу аав байх болно. Та түүний сайн чанарыг олж харахгүй бол амьдралд заавал гарч ирнэ.

Харин гуравдугаарт – бид хэрхэн зохион байгуулагдсан гэдгээ мэдэх, хүмүүст хариу үйлдэл үзүүлэх арга хэрэгсэл байдаг гэдгийг мэдэх, бид маш энгийн зүйлийг ойлгож хүлээн авах хэрэгтэй. Бид бүгд өөр өөр, тиймээс өөрийгөө хэн гэдгийг, түүнийг хэн гэдгийг ойлгож мэдрэхийн тулд судлах хэрэгтэй.

Бид зүгээр нэг өөр өөр хэлээр ярьдаггүй - бид үргэлж өөр өөр хэлээр ярих болно. Хайрлах, аз жаргалтай байх, дэлхий ертөнцийг таниж мэдэх гэдэг чинь амьдралын гайхамшиг. Бид адилхан байсан бол ийм хувьсал гарахгүй байх байсан. 

Тиймээс эрэгтэй хүнийг бүү шүү харин ойлго. Эрэгтэй хүний сэтгэл судлалыг судал. Тэд өөрөөр сэтгэж, аливаа зүйлд өөрөөр ханддаг хэдгийг ойлго. Чамтай адилгүй дэлхий ертөнцийг таниж мэдэх үнхээр сонирхолтой. Ингэснээрюутайчзүйрлэшгүйхарилцаназжаргалбийболно.