Хүмүүс эмэгтэй хүнийг аливаа харилцааны удирдагч гэж боддог. Эмэгтэй хүн хайртай хүнийхээ дэргэд үнэг мэт тойрч, булган шуба бэлгэнд авахыг мөрөөддөг. Бүхий л үед, хэрүүл маргаан гарах үед “том том нулимс” гаргаж, эрэгтэй хүнийг буруутан болгодог. Мөн секс хийхгүй хэмээн хамтрагчаа сүрдүүлдэг. Эмэгтэй хүмүүс эрэгтэй хүнийг сүрдүүлэх маш олон арга мэддэг. Тухайлбал хоол, үр хүүхэд юм. Харин эрэгтэй хүн харилцааны боол мэт байдаг санагддаг. Гэвч бүх харилцаа адилгүй. Эрэгтэй хүмүүс ч гэсэн сүрдүүлж, эмэгтэй хүнийг удирдаж чаддаг. Тэгвэл тэд ямар арга хэрэглэж эмэгтэй хүнийг удирддаг вэ?


1. Магтах, сайшаах

Магтах, сайшаах нь эрэгтэй хүмүүсийн эмэгтэй хүмүүсийг залах гол аргуудын нэг. Эмэгтэй хүнийг магтаснаар нөлөөлөх нь хамгийн хялбар байдаг. Эмэгтэй хүний гадаад төрх, үс, ногоон нүд зэрэг нь таны хэлсэн шиг байх албагүй. Хамгийн гол нь таны үгэнд итгэх нь чухал байдаг.


2. Мөнгө

Эрэгтэй хүн бол мөнгө олдог гол хүн байдаг учир тэр л мөнгийг зохицуулж, түүгээрээ эмэгтэй хүнийг удирддаг. Баян хүний хувьд эмэгтэй хүнийг өөрийн арганд оруулах хамгийн гол зэвсэг болж байдаг. 


3. Өрөвдөх сэтгэл

Мөнгөгүй эрэгтэй хүмүүсийн хэрэглэдэг гол арга бол өрөвдөх, өрөвдүүлэх сэтгэл юм. Харин эмэгтэй хүмүүс өрөвдүүлэх гэж хэрэглэж байгаа эрэгтэй хүмүүсийн зальд автаж тэднийг өрөвдөх нь элбэг байдаг.


4. Айлгах

Сэтгэл зүйчдийн үзэж буйгаар сул дорой, өөртөө итгэлгүй, зорилгодоо хүрээгүй эрэгтэй хүмүүс ямарч хамгаалалтгүй эмэгтэй хүнд хэрэглэдэг. Харилцааны эхэнд эрэгтэй хүмүүс зөөлөн байдаг бол хамтран амьдарч эхэлмэгц уур уцаартай, тарчлан зовоогч болж хувирдаг. Тэд эмэгтэй хүний алхам бүрийг хянаж, тэдний алхам бүрээ тайлганаж байхыг шаарддаг. Харин эмэгтэй хүн энэ үйлдлийг нь харсан даруйдаа салах тухай бодохгүй хамтран амьдарсаар байвал та эрх чөлөөгөө түүнд бүрэн өгч буй гэсэн үг.


5. Секс

Секс бол зөвхөн эмэгтэй хүнийг удирддаг арга мэт санагдах боловч эрэгтэй хүмүүс ч гэсэн энэ аргыг хэрэглэдэг байна. Гэхдээ энэ аргыг удаагүй байгаа харилцаатай эмэгтэйд хэрэглэх боломжгүй, харин удаан харилцаатай байгаа эмэгтэй хүнд ашигладаг. Харин энэ аргыг өөртөө итгэлтэй, өөрийнхөө гоё сайханд барддаг эрэгтэй хүн хэрэглэдэг. Мөн эмэгтэй хүн түүнээс бүрэн таашаал мэдэрдэг гэдгийг мэддэг бол эрэгтэй хүн энэ аргыг ашигладаг байна.


6. Аашлах

Энэ аргыг өөрт итгэлгүй, сул дорой эрэгтэй хүмүүс ихэнхидээ ашигладаг. Тэдэнд таалагдахгүй нөхцөл байдал бүрт тэд уурлаж, орилж, эмэгтэй хүнийг номхоруулдаг. 


7. Халамж

Эмэгтэй хүн бүр түүний хажууд халамжтай эр хүн байгаасай хэмээн хүсдэг. Зарим эрэгтэй хүмүүс хэт их анхаарал хандуулдаг бөгөөд үүнийгээ өөрийн эрх ашгийн төлөө ашигладаг. Ийм төрлийн эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний дэлгүүр гаргахад нь хүртэл гаргадаггүй.


8.  Амлалт

Эмэгтэй хүнийг удирдаж, өөрийн хүссэнээр байлгахын тулд эрэгтэй хүн амлалт өгдөг. Ийм аргыг бусдын хөрөнгөөр амьдарч, шалиг эрчүүд ашигладаг.