Жуулчдын ая тух, аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдэд бүтээн байгуулалтын хийж буй.

Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг тус хийдийг саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зарлан гүйцэтгэгчийг шалгаруулан засварлаж дуусгасан байна.

Засварын ажлын хүрээнд дараах зүйлсийг хийж гүйцэтгэсэн. Үүнд:
– Эрдэнэзуу хийдийн 108 суварга, 100 хэрэмийн дэлийг шохойдож өнгийг сэргээх
– Эрдэнэзуу хийдийн 108 суваргыг лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэзуу хийдийн 100 хэрэмийг туузан лед гэрэлээр гэрэлтүүлэх.
– Эрдэнэзуу хийдийн Гол гурван зуу сүмийг гэрэлтүүлэх.
– Гадна тохижилтын ажил: Сүүдрэвч – 1, Сандал – 5, Хогийн сав – 5