"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг уржигдар буюу аравдугаар сарын 30-нд гаргасан байна.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган цагдан хорих саналаа НПГ-т хүргүүлээд байсан аж.