Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд "Эрдэнэс Тавантолгой" компани ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо, үр ашиггүй мөнгө зарцуулсан" гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар тус компани мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд уг мэдээллийг ор үндэслэлгүй гээд санаатай тараасан гэжээ.

2018 онд ашиг орлого, татвар хураамжаараа тэргүүлсэн ЭТТ ХК нь 2019 онд иргэд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах, Олон улсын хөрөнгийн зах зээлд гарахаар ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд үр дүнгүй түрээсийн зардлыг зогсоож, оффисын зориулалттай байр худалдан авах нь эдийн засагтай ашигтай тул ТУЗ-ийн шийдвэрээр 19,2 тэрбум төгрөгөөр өөрийн өмчит оффисын байр авахаар шийдвэрлэсэн. Энэ ажил хуулийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа, тус төсөвлөгдсөн зардал дээр мөнгө нэмж зарцуулаагүй мөн ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо гэсэн нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.