"Эрдэнэс-Тавантолгой” компани дэргэдээ Олон нийтийн зөвлөл байгуулах болсноо зарлаж, эхний ээлжид нэр дэвшигчдийг цахим хуудсаараа дамжуулан бүртгэсэн. Журманд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийн дунд хоёрдугаар шатанд олон нийтийн санал асуулга явуулсан юм. 

Энэхүү санал асуулга 14 хоног үргэлжилж, энэ сарын 15-ны 12.00 цагт дууслаа. Олон нийт, нийгмийн хариуцлагын бодлогын дэд зөвлөлд 29, Авилга, ашиг сонирхлын хяналтын дэд зөвлөлд 14, Сэтгүүл зүйн нээлттэй байдлын дэд зөвлөлд 11 нэр дэвшигч, нийт 54 нэр дэвшигчийн дунд санал асуулга явагдлаа. 

14 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 437560 хүн Олон нийтийн зөвлөлийн тухай мэдээллийг үзэж танилцан, саналаа өгчээ. 

Дэд зөвлөл бүрт саналын тоогоор тэргүүлсэн гурван нэр дэвшигчийг танилцуулж байна.

 

 

 

 



Эх сурвалж: “Эрдэнэс-Тавантолгой” ХК