Эрдэнэ Ресурс нь Хѳндий Алтны Тѳслийн роялтиг Сэндсторм Гоулд-аас буцаан худалдан авах мэдэгдэл гаргалаа

Тус компани 2019 оны 4 сарын 14-ний дотор Сэндсторм Гоулд Лимитед компаниас $1.2 сая канад доллараар худалдан авахаар тѳлѳвлѳж буй юм. Энэ талаар Эрдэнэ Ресурсийн ерѳнхийлѳгч, гүйцэтгэх захирал Петер Акерли:

“Хѳндий Алтны Тѳслийн Анхан Шатны Эдийн Засгийн Тооцооллын үр дүн болон хайгуулын боломжуудад үндэслэхэд 1%-ийн БЦАТ-ийн бодит үнэ цэн нь буцаан худалдан авах үнээс давна хэмээн үзэж байна. БЦАТ-ийг буцааж худалдан авснаар хувьцаа эзэмшигчдэдээ бодит үнэ цэнийг үүсгэнэ”. Мѳн “Хѳндий Алтны Тѳслийн хѳгжүүлэлтийн чухал үе шатанд дэмжин ажилласан Сэндстормд талархсанаа илэрхийлэн, цаашид олборлолтын үе шатанд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн итгэж байна” хэмээв.

2016 оны 4 сарын 21-нд Эрдэнэ Ресурс нь $2.5 сая канад долларын санхүүжилтийн хүрээнд Хѳндий Алтны Тѳслийг багтаасан тусгай зѳвшѳѳрлийн талбайд 2%-ийн БЦАТ-ийг Сэндстормд олгосон.

Энэхүү хэлцлийн дагуу Эрдэнэ Ресурс нь 3 жилийн хугацаанд 2%-ийн БЦАТ-ийн 50%-ийг $1.2 сая канад доллараар эргүүлэн худалдан авах эрхтэй аж.

Эрдэнэ Ресурсийн ордууд нь дэлхийн томоохон алт, алт-зэсийн ордуудыг агуулагч Тѳв Азийн Орогены бүсэд багтдаг Эдрэнгийн террейнд байрладаг.

Тус компани Монгол улсын баруун ѳмнѳд хэсэгт 10 гаруй жил хайгуул судалгааг хийн, ѳдгѳѳ Хѳндий алтны дүүргийг нээн илрүүлээд байна. Хѳндий алтны дүүрэг нь ѳндѳр агуулга бүхий алт, полиметаллын хэд хэдэн хэтийн тѳлѳвт талбайг хамардгаас хоорондоо 16 км зайд орших Баян Хѳндий, Алтан Нар ордуудыг ашиглалтын шатанд хүртэл хѳгжүүлэхээр зорьж байна. 

Эдгээр ордуудыг хамтад нь Хѳндий Алтны Тѳсѳл гэж нэрлэдэг. 

Тооцооллоор 8 жилийн турш 3.42 г/т дундаж алтны агуулга бүхий хүдэр олборлож, жилд дунджаар 51,200 унц алт үйлдвэрлэх боломжтой ил уурхайг тѳлѳвлѳсѳн. Цаашид шинэ хайгуулын нээлтүүд хийх, олборлолт хийхээр тѳлѳвлѳсѳн тусгай зѳвшѳѳрлийн талбайд нѳѳцийг нэмэгдүүлэх боломжууд байна. 

Компанийн тухай Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Монгол улсад суурь болон үнэт металлын хайгуул, тѳсѳл хѳгжүүлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Канад улсад бүртгэлтэй хайгуулын компани юм. 

Компани нь Монгол улсын баруун урд бүсэд хайгуул хийх эрх бүхий 4 хайгуулын, 1 ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг эзэмшдэг бѳгѳѳд эдгээр хайгуулын бүсэд хийсэн судалгааны үр дүнд Хѳндий Алтны Дүүргийг нээн илрүүлсэн. 

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Торонто болон Монголын хѳрѳнгийн биржүүд дээр бүртгэлтэй. 

Урьдчилсан таамаглал зарим мэдээллүүд нь Үнэт цаасны хуулийн хүрээнд урьдчилсан таамаглалуудыг агуулсан болохыг үүгээр мэдэгдэж байна.