Вагэнингэн Их сургуулийн эрдэмтэд, Нидерланд улсын судалгааны баг хамтран “Зөгийнүүдийг Павловын нөхцөлдүүлэх арга ашиглан коронавируст халдвар бүхий сорьцыг илрүүлдэг болгоход сургаж болох уу?” гэсэн ганц асуултад тулгуурлан нэгэн туршилтыг эхлүүлжээ.

Тийнхүү 150 гаруй зөгийг Вагэнингэний Био мал амьтан судлалын Био аюулгүй лабораторид туршилтад оруулсан бөгөөд тэднийг сургахад олон төрлийн арга хэрэглэсэн ба төдөлгүй зөгийнүүд коронавируст халдварыг үнэрээр нь таньж эхэлсэн байна. 

Wageningen University Research

Тэдний туршилтын тайланг үзвэл,Зөгийнүүд коронавируст халдвар бүхий сорьцыг олсон даруй элсэн чихэр, усны уусмалыг шагнал болгон авч байсан. Тэгэх бүрт зөгий өөрийн хэлийг сунган уусмалыг ууж байжээ. Энэхүү үйл явцыг хэд хэд давтахад зөгийнүүд ямар үнэрийг олоход уусмалаар шагнаж байгааг олгож эхэлсэн. 

Энэ нөхцөлдүүлэх аргыг тодорхой хугацаанд давтахад тэд ямар ч урамшууллын шаардлагагүйгээр коронавирусийг илрүүлдэг болсон. Тус сургуультай зөгийнүүд нь халдвартай сорьцыг хэдхэн хормын дотор олж чадах юм” гэжээ.

Wageningen University Research

Тэгвэл тус төслийг Францын Паул Сабатиерын Их сургууль болоод ИнсектСенс хэмээх стартап компанийн зүгээс өргөжүүлэхээр сонгосон бөгөөд тэд нэг дор олон зөгийг зэрэг сургах машиныг бүтээхээр оролдож байгаа юм. 

Зөгийг сонгосон учир юу гэвэл тэд хэдэн их наяд хэсэгт задрах чадвартай, ууршимтгай эсүүдийг таньдаг ажээ. Гэвч энэхүү туршилт анх удаа зөгийн дээр л хийгдсэн гэвэл худал хэлсэн болох юм.

Коронавирусийг үнэрээр нь илрүүлэх туршилт анх нохойн дээр хийгдэж байжээ. Нохой нь хүнээс 60 дахин илүү үнэр хүлээн авах чадвартай учир коронавируст халдвар тархсанаас хойш энэ төрлийн судалгаа олон удаа хийгдэж, нохойнууд коронавирусийн эерэг сорьцыг 90 хувийн баталгаатай олж байсан гэнэ. 

Германы мал амьтны нэйрологич Холгер Фолк нэгэн ярилцлагадаа “Эдгээр амьтдаар шууд PCR машиныг сольчхож болохгүй ч туршилтын үр дүн сайн байна гэдэг нэг амжилт” хэмээжээ.


Эх сурвалж: UNILAD