Интернэт ертөнцөд ASOS-ийн борлуулж байгаа хэт богино эрэгтэйчүүдийн “cropped top” нь олныг талцуулан үнэхээр их шуугиан тарьж байна. Нээрээ шүү, эрэгтэйчүүдэд зориулсан. Энэхүү цочирдол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн “зөвшөөрөгдсөн” хувцаслалттай холбоотой юм. 

Ихэвчлэн эмэгтэйчүүд богино топ өмсөн тайлаа харуулах нь хэвийн үзэгдэл. Харин эрчүүд биеийн тодорхой хэсгийг халхалсан илүү төлөв хувцас өмсдөг. Илүү өргөн цар хүрээнд, эмэгтэйчүүдийн бие нь сексид тооцогддог бөгөөд зарим хэсгийг илчлэн харуулж болох ч харин эрчүүл бол үгүй юм.

Гэхдээ эрэгтэй хүмүүс хөхний толгойгоо гарган дээгүүрээ шалдан явах нь хэвийн бол эмэгтэйчүүдийн хувьд бол хэм хэмжээнээс давсан хэрэг болно. Мөн эрэгтэй хүмүүс хэт богино, бариу шорт өмсөх нь зохицолгүй, илүү эмэгтэйчүүдийн стильд тохирдог гэж болно.

Гэхдээ загварын чиг хандлага өөрчлөгдөн, яагаад эрчүүд “cropped top”-ийг ичиж зоволгүй өмсөн биеийн булчингаа гайхуулж болохгүй гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд Calvin Klein болон Astrid Anderson-ний загварын шоунд “cropped top” орж ирсэн ч илүү хэвийн хэмжээтэй байсан бол АSOS-ийн хэт загвар нь олны анхаарлыг илүү татсан бололтой.



6. Vergenne

A post shared by The Minimalist Geometric (@minimalist_geometric) on