Бүсгүйчүүд заримдаа “Үгүй” гэж байгаа ч үнэндээ хариулт нь “Тийм” байж мэднэ.  Харин заримдаа “Үгүй” гэж байгаа нь “Үгүй” эсвэл“ Магадгүй” гэсэн хариулт байж болох. Эмэгтэйчүүд, эрчүүдийг будилуулахдаа амархан! Гэхдээ залуу та, эмэгтэй хүний юу хэлэх гээд байгааг үйлдлээс нь унших боломжтой. 

Танд талтай байх дараах биеийн хөдөлгөөнүүдийг хүргэж байна. Та ажиглаарай.


Эмэгтэйн нүдний хүүхэн хараа томрох

Харц тулгарахад охитоцинийг үүсгэдэг. Энэ даавар нь бидэнд холбогдсон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс бид таалагдсан хүнтэйгээ харц тулгарах дуртай. Нүдний харц тань түүнийхтэй тулгарахад,  бүсгүй ичэмхийрэн харцаа шилжүүлдэг. Хэрвээ өөрийг тань сонирхохгүй байгаа бол бүсгүйчүүд хэзээ ч  ийм үйлдэл хийдэггүй. Бүсгүйн хүүхэн хараа тантай ярих үедээ томорч байгаа эсэхийг ажиглаарай. Энэ амаргүй байж болох ч томорч байвал танд талтай байна гэсэн утгыг агуулдаг.


Эмэгтэйн хөлний хөдөлгөөнийг ажиглах

Хөлөө хумин, шагайгаа нийлүүлсэн байвал тэр танд итгэхгүй байгаа эсвэл биеэ барьсан байгааг илтгэнэ. Мөн тэр тав тухгүй байгааг харуулдаг. Хэрвээ тэр танд талтай бол хөлний байрлал нь илүү нээлттэй байдаг ба хөлний хуруу тань руу чиглэсэн байдаг.


Өөрт тань илүү ойртож суух


Хэрвээ бүсгүй өөрт тань талтай бол ойртон суух болно. Тэр ичимхий байсан ч хамаагүй. Туршиж үзмээр байвал эмэгтэйн орон зайд ойртоод үз! Бүсгүй чинь суусан байрандаа сууж байна уу, эсвэл ухарч зайгаа авч байна уу? Байсан байрлалдаа байвал өөрт тань талтай байна, харин ухарч суувал эсрэгээрээ.


Эмэгтэйн нуруу цэх, цээжээ төвийлгөх


Энэ байрлал нь тэр танд таалагдахыг хичээж байгаагийн илрэл бөгөөд үүнийг анзаарахгүй өнгөрүүлэх аргагүй юм.


Хурууны байрлалыг ажигла


Бүсгүй анхаарлыг тань татахыг хүссэн хэсэгтээ хуруугаа байрлуулах болно. Тэр хуруугаа цүнх, гоёл чимэглэл дээрээ байрлуулах нь өөрийн царай, бүсэлхий, цээжин дээрээ анхаарлыг тань татахыг хүсч байгаагийн илрэл бөгөөд өөрт тань талтай байна гэсэн үг юм.


Эмэгтэй өөрийн тань хөдөлгөөнийг дуурайх


Эмэгтэй тань таны хөдөлгөөнийг дуурайж байгаа эсэхийг ажигла. Энэ үйлдэл нь бүсгүй таныг илүү ойлгохыг хичээж, түгээмэл байдлыг шинжиж байгаагийн илрэл юм.


Хэр ойрхон үс, хувцасаа оролдож байгааг ажиглах


Өөрийн тань дэргэд бүсгүй үс, хувцас эсвэл эд зүйлсээрээ оролдож байгааг ажигла. Хэрвээ ойр ойрхон энэ үйлдлээ давтаж байвал тэр сэтгэл нь хөдөлсөн, санаа зовсон шинжийг агуулдаг. Энэ хөдөлгөөн нь эмэгтэйд итгэлтэй байдлаа эргүүлэн олоход тусалдаг. Мэдээж тэр өөрийг тань сонирхохгүй байвал ийм үйлдэл хийхгүй.


Уруулдаа хүрэх


Тэр уруулаа хазах, эсвэл хүрэх нь сэтгэл хөдлөлийг харуулдаг. Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Тэр маш ойр ойрхон энэ үйлдлээ давтаж байвал энэ нь түүний зуршил ч байж болох.


Толинд харах


Мэдээж тэр төгс харагдахыг хичээж байгааг илтгэх бөгөөд түүний санаа тогтохгүй байгааг илтгэнэ.


Гараа хэрхэн байрлуулсан байгааг ажигла


Гараа зөрүүлэн цоожилсон бол тэр өөрийгөө нээхийг хүсэхгүй байгааг харуулдаг. Харин гар нь шулуун байрлалтай бол “ногоон гэрэл” өөрт тань өгсөн гэсэн үг юм.


Эх сурвалж: https://brightside.me