Шинэ коронавирусийн халдвараас урьдилан сэргийлэхэд зориулж Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн инженер техникийн ажилчин, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.  

Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. 

Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын хамт олон өвөлжилтийг өнтэй сайхан давахын сацуу дулаан сэтгэл гарган хандив өгч байгаад талархал илэрхийлье. Том гэр бүлийн олон компани нэгдэн хамгийн өндөр хандивыг өглөө. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Эргээд та бүхэндээ зарцуулсан тайланг танилцуулах болно” гэлээ.

“COVID-19” вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Эрчим хүчний салбар 14 үйлдвэр, компанийн 5584 ажилчин нэг өдрийн цалин болох 315,248,96 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав.

Эрчим хүчний салбарын компаниуд:

  1. Эрчим хүчний яам
  2. “Диспетчерийн үндэсний төв” ХХК
  3. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК
  4. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК
  5. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК
  6. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
  7. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
  8. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
  9. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
  10. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  11. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  12. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
  13. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
  14. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК