Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ.  Шүүх хуралд М.Сономпилын өмгөөлөгч  Б.Доржсүрэн шүүх хурал давхацсан тул хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг 2019-02-18-ний 10 цаг хүртэл хойшлуусан байна.