EQ гэдэг нь бусад хүмүүсийг юу хөдөлгөж, идэвхтэй байлгадаг болон тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллахыг ойлгож, мэдрэх чадварын хэмжүүр юм.

EQ-д 5 том төрөл бий.

#1. Өөрийн ухамсар. Ямар нэгэн сэтгэл хөдлөлийг болж байх үед нь анзаарч, ялгана гэдэг бол EQ-ийн түлхүүр юм. Өөрийн ухамсараа хөгжүүлэх нь өөрийнхөө жинхэнэ мэдрэмжтэй нүүр тулахаас эхэлдэг. Үүнийг дотор нь сэтгэл хөдлөлийн ухамсар, өөртөө итгэх итгэл гэж 2 хувааж болно.

#2. Хувийн зохицуулалт. Сэтгэл хөдлөлийг хэзээ мэдрэх удирдлага бараг байдаггүй. Гэхдээ тухайн сэтгэл хөдлөл хэр удаан үргэлжлэхийг шийдэх аргууд байдаг.

Хувийн зохицуулалтад:
• Биеэ барих
• Итгэлцэл
• Ухамсартай байдал
• Дасан зохицолдолгоо
• Санаачилга багтдаг

#3. Идэвхтэй байдал. Амжилтад хүрэхийн тулд өөрийгөө идэвхтэй байлгаж, тодорхой зорилго болон эерэг хандлагатай байх хэрэгтэй. Үүнд:
• Амжилтын урам зориг
• Үүрэг- Бүлэг болон байгууллагын зорилготой зэрэгцэх
• Санаачилгатай- Боломж гарахад хөдөл
• Эерэг байдалзэргүүд орно.

#4. Бусдыг ойлгох чадвар. Хүмүүс юуг, яаж мэдэрдэгийг ялгаж харж, мэдэрнэ гэдэг бол ажил, амьдралын аль алинд нь хэрэгтэй.
• Үйлчилгээний баримжаа- Үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг таамаглаж, хангана
• Бусдыг хөгжүүлэх- Бусдад хөгжихөд нь юу хэрэгтэйг мэдэрч, туслах
• Олон төрлийн хүнээр дамжуулж боломж үүсгэх
• Улстөрийн мэдрэмж- Бүлгийн сэтгэл хөдлөл хүчний ялгааг унших
• Бусдыг ойлгох- Бусдын хэрэгцээний ард байх мэдрэмжийг ялгах

#5. Нийгмийн чадвар. Олон нийттэй харилцах чадвараа хөгжүүлсэн байхад ажил, амьдралд амжилт авчирдаг.
• Нөлөөлөл
• Харилцаа
• Удирдах чадвар
• Удирдах чадвар
• Өөрчлөлт авчрагч
• Зөрчилдөөн зохицуулалт
• Холбоо үүсгэх
• Хамтран ажиллах
• Багийн чадвар