Энэ жилийн Үндэсний баяр наадамд түрүүлж улсын аварга цол хүртсэн Э.Оюунболд өнөөдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргалаа. 

Тэрээр допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ажээ.

Өмнө нь тэрбээр "допинг хэрэглээгүй, шинжилгээний хариу солигдсон" хэмээн мэдэгдэхдээ асуудлыг шударгаар шийдэхийн тулд шүүхийн байгууллагад хандана гэж мэдэгдэж байсан билээ.