Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Э.Оюунболдын хамт БНСУ-д зорчин, допингийн шинжилгээнд нөлөөлөх оролдлого хийж яваа гэх мэт яриа нийгмийн сүлжээнд тархсан билээ.

Өдийг хүртэл энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй аварга Э.Оюунболд дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудастаа албан ёсны мэдэгдлээ оруулжээ. 

Тэрбээр, "Монгол бөхийн ёс жудагаа бодож, ард түмнээ хүндэтгээд өдий болтол дуугүй явлаа. Одоо нэг тайлбар хийх цаг болсон байх. Монгол бөхийн торгон ногоон дэвжээ зүй бус явдлаар бохирдох ёсгүй гэж бодож байна. Энэ бол хоёр бөхийн холбооны зөрчил туйлдаа хүрснээс улбаатайгаар түрүү бөхөөрөө хүртэл бусармаг үйлдэл. 14 настайдаа аварга багшийнхаа шавь болоход надад архи, допинг хоёроос хол яваарай гэж захьсан. Би допинг хэрэглэж үзээгүй, миний шээсийг сольчихсон байна. Би гуравдагч оронд дахин шинжилгээ өгмөөр байна" хэмээн ярьжээ.

Бичлэгийг үзнэ үү