Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнд өнөөдөр Төрийн дээд одон медаль гадууллаа. Тус улсад болж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд манай улсын 800 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн эх орондоо ирсэн байна.