Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өчигдөр боллоо. Алба хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, VI мотобуудлагын Батальон захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцож, энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олгов.