Монгол Улсын Соёлын Элч, Япон Улсын иргэн нэрт дуучин Яширо Аки хамтлагийнхаа хамт мөн Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарамтай хамтран "Аки энд Со" цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.

Ирэх сарын 4-нд МҮЭСТ-нд тоглох дуучин Яширо Аки нь Япон улсад Энка төрлийн дууны хатан хаан хэмээгддэг бөгөөд  Японы хит дууны жагсаалтыг хэдэн 7 хоногийн турш тасралтгүй тэргүүлж байжээ. Одоогоор түүний рекордыг эвдсэн амжилт гараагүй аж.

Яширо дуучны алдартай дуунуудаас дурдахад:
Намида гой(なみだ恋), Мо ичидо айтай(もう一度逢いたい), Амэ но божоо(雨の慕情), Фүна ута(舟歌), Онна минато мачи(おんな港町), Ай о шинжитай(愛を信じたい)зэрэг уран бүтээлүүд юм. 

 2016 онд Д.Сосорбарамын үг, хөгжмийн зохиолч Г.Жаргалсайханы ая "Жамаас" дууг Япон хэлэнд буулган анх удаа Яширо дуучин дуулж, цомог гаргасан билээ.  Уг дууг манай Увертюра хамтлаг дуулж олонд хүргэсэн билээ. 

 Та бүхэн дуучны талаар илүү их мэдээлэл авахыг хүсвэл доорх цахим хуудсаар зочилно уу.
yashiro.mirion.co.jp