ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн зүүн нутгийн Бихар мужид болсон үерийн улмаас 130 хүн амиа алджээ. Телевизийн “NDTV” сувгаар мэдээлснээр, 8.8 сая орчим хүн үерийн бүсэд байгаа бөгөөд амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байна.

Байгалийн гамшигт 106 хүн амиа алдаж, 7.2 сая хүн өртсөн гэж урьд нь мэдээлжээ.

Бихар мужид болон тус мужтай хиллэдэг Балба улсад ширүүн бороо орсны улмаас үеэр буусан байна. Бихар мужийн 38 тойргийн 13 нь үерт автжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг