Энэтхэг улсад өргөн хэрэглэдэг ТикТок болон Хятадын хэд хэдэн аппликэйшныг "тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал аюул занал учруулж байна" гэж үзэж, хэрэглэхийг хориглолоо.

Сүүлийн үед хоёр улсын харилцаа Гималайн нуруунд орших Галваны хөндийд болсон зэвсэгт мөргөлдөөнд Энэтхэгийн 20 гаруй албан хаагч амь насаа алдсанаас хойш ихээхэн хурцдаж байгаа билээ. 

Энэтхэгийн Мэдээллийн технологийн яамны Даваа гаригт мэдээлснээр 59 төрлийн аппликэйшнууд Энэтхэгээс гадна орших сервер рүү хэрэглэгчдийн мэдээллийг дамжуулсан байна. Дээрх мэдээллүүд тус улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахад хортой бөгөөд интернэт хэрэглэгчид, гар утас хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэсэн байна.

Энэтхэгчүүд хятадын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахгүй байх, мөн хятадын технологийн компаниудыг бойкотлох уриалга гаргасан байна.

Дээрх аппликэйшнуудын жагсаалтад видео тоглоом Clash of Kings, Wechat, Weibo, UC Browser, Shein, Helo, Likee, Shareit болон гэрэл зургийн CamScanner зэрэг аппликэйшнууд багтсан байна.

1. TikTok
2. Shareit
3. Kwai
4. UC Browser
5. Baidu map
6. Shein
7. Clash of Kings
8. DU battery saver
9. Helo
10. Likee
11. YouCam makeup
12. Mi Community
13. CM Browers
14. Virus Cleaner
15. APUS Browser
16. ROMWE
17. Club Factory
18. Newsdog
19. Beutry Plus
20. WeChat
21. UC News
22. QQ Mail
23. Weibo
24. Xender
25. QQ Music
26. QQ Newsfeed
27. Bigo Live
28. SelfieCity
29. Mail Master
30. Parallel Space 31. Mi Video Call – Xiaomi
32. WeSync
33. ES File Explorer
34. Viva Video – QU Video Inc
35. Meitu
36. Vigo Video
37. New Video Status
38. DU Recorder
39. Vault- Hide
40. Cache Cleaner DU App studio
41. DU Cleaner
42. DU Browser
43. Hago Play With New Friends
44. Cam Scanner
45. Clean Master – Cheetah Mobile
46. Wonder Camera
47. Photo Wonder
48. QQ Player
49. We Meet
50. Sweet Selfie
51. Baidu Translate
52. Vmate
53. QQ International
54. QQ Security Center
55. QQ Launcher
56. U Video
57. V fly Status Video
58. Mobile Legends
59. DU Privacy