Энэтхэгийн далайн баруун хойд хэсэг дэх өргөн уудам талбай нь бараг хүчилтөрөгчгүй болсноор “үхмэл бүс” болон хувирсан байна.
 
Шотландын нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээний усны “үхмэл” орон зай улам бүр тэлсээр байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа юм. Ийм үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнүүдийн нэг байж болохыг тэд үгүйсгэхгүй байна.
 
Энэтхэгийн далай дахь “үхмэл бүс” нь Оманы хойгоос Энэтхэгийн зүүн эрэг, өмнөд талаараа Йеменд хүрч, Аравийн тэнгисийг бүхэлд нь хамарчээ. Хэмжээний хувьд бусад далайнууд дахь ижил төстэй бүсүүдээс нэлээд их байгаа тухай Абу-Даби хот дахь Нью-Йоркийн их сургуулийн судлаач Зухейр Лашкар ярилаа.
 
“Үхмэл бүс” гэдэг нь далайн гадаргуугаас дээш 100 м-т үүсч, далайн 1,5 км-ийн гүн хүртэл үргэлжилдэг бөгөөд ус бүхэлдээ хүчилтөрөгчгүй болдог ажээ.
 
З.Лашкар болон түүний мэргэжил нэгтнүүдийн үзэж байгаагаар, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь уг бүсийг улам тэлснээр экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж байгаа аж. Түүнчлэн загасчдын хувьд барих загасгүй болж, аялал жуулчлалын компаниудын хувьд шүрэн хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг жуулчдад үзүүлэх боломжгүй болохоос гадна Аравийн тэнгисийн эрэг дэх олон тооны боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлнө.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг