ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд эрх баригч “Бхаратия Жаната” нам илт давуу ялалт байгуулж, Ерөнхий сайдын албан тушаалаа дахин таван жилийн хугацаагаар хаших болсон Нарендра Моди Энэтхэгийн ард түмэнд талархал илэрхийлсэн байна.


“Бид бүгд шинэ Энэтхэг улсыг бүтээхийг хүсэж байгаа. Та бүхэндээ мэхийн ёсолж, талархал илэрхийлье” гэж Н.Моди хэлжээ. “Бхаратия Жаната” нам парламентын 542 суудлын 300 орчмыг авсан хэмээн тооцоолж байгаа нь 2014 оны сонгуулийн дүнг давсан үзүүлэлт юм.  


Н.Моди сонгуульд ялалт байгуулсан тухайгаа пүрэв гарагийн орой Шинэ Дели хотод цугласан олны өмнө мэдэгджээ. Харин Рахул Гандигаар удирдуулсан сөрөг хүчний гол нам болох Конгресс нам ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.


2014 онд “Бхаратия Жаната” нам парламентад 282 суудал эзэлсэн нь сүүлийн 30 жилийн турш аль ч нам эвслийн байгуулаагүй ялалт болж байсан юм. Зургаан долоо хоногийн турш, долоон үе шаттайгаар үргэлжилсэн энэ удаагийн сонгуульд 600 сая гаруй хүн саналаа өгчээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг