ЭМЯ ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны зургаадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийлээ. Тэднээс коронавирусийн халдвар илрээгүй.

Мөн ажиглах байранд байсан 185 хүний давтан шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээнд голдуу тавдугаар сарын 19-нд Энэтхэгээс ирсэн хүмүүс хамрагдсан.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4, тандалтын зорилгоор ХУД-ийн эмнэлэг, УНТЭ, өрхийн эрүүл мэндийн төвөөс авсан 3 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 ачаа тээврийн жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Сайн мэдээ байна. Өнөөдөр 4 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны сувилал руу байна. 

Өнөөдөр Монгол Улсад батлагдсан тохиолдол 193 боллоо. Үүнээс 75 нь эдгэрч гарлаа. 118 хүн эмчилгээнд байна. Тэдний 23 хүний бие хүндэвтэр байна.