Энэтхэг улс 12 орноос 15 мянган иргэнээ Air India компанийн тусгийн үүргийн онгоцоор авахаа мэдэгджээ.

Зорчигчид тасалбарын үнээ өөрсдөө төлөх юм. Эдгээр татан авсан иргэдийг ирэнгүүт 14 хоног хөл хорионд оруулах дүрэмтэй аж. Хэрэв энэхүү төлөвлөгөө амжилттай болвол Энэтхэгийн түүхэнд хилийн чанадаас иргэдээ олноор татсан онцгой үйл явдал болох юм. Үүнээс өмнө 1990 онд Персийн булангийн дайны үеэр 170 мянган иргэнээ татаж байсан түүхтэй.

Уг ажиллагааг тус улсын үндэсний агаарын тээвэрлэгч компани Air India хариуцаж байна. Нэг удаад 200-250 зорчигч татан авах юм.

Энэтхэг улс АНУ, Англи, Саудын Араб, Катар, Малайз зэрэг улсаас иргэдээ татах аж. Арабын нэгдсэн Эмират улсаас гэхэд 190 мянган хүн нутагтаа очих хүсэлтээ илэрхийлжээ. 


Эх сурвалж: BBC