Энэтхэгийн https://economictimes.indiatimes.com/ сайтад Энэтхэг улс Монгол, ОХУ-аас коксжих нүүрс импортлохоор хэлэлцэж эхэлсэн тухай бичсэн байна. 

Энэхүү нийтлэлд тус улс дан ганц улсаас нүүрсний хараат байдлаа бууруулахын тулд Монгол, Оросын талуудтай хэлэлцээ хийж байгаа талаар гэжээ. Хэдийгээр Австралиас импортолж байгаа нүүрс чанартай ч Монголын нүүрс өндөр чанарын коксжсон гэдгийг онцлов.

Мөн Монголын засгийн газартай хэлэлцээ хийж байна гээд гурван жилийн өмнөөс Энэтхэгийн төрийн өндөр албан тушаалтнуудаас бүрдсэн төлөөлөгчид гангийн үйлдвэрийн эзэд коксжсон нүүрс импортлохтой холбогдуулан Улаанбаатар хотод болсон хуралдаанд оролцсоныг ч дурдсан байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мөн уг асуудлаар "Таван толгой-Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад ормогц Оросоор дамжин Энэтхэг болон бусад улс руу коксжих нүүрсээ экспортлоно. Оросоор дамжих транзит гэрээ 25 жилээр байгуулагдсан. Тариф нь Хятадаар дамжих транзиттай ав адил" хэмээн жиргэсэн билээ.