Бүгд Найрамдах Энэтхэг Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар эрчимтэйгээр тархах эрсдэлтэй байгаа аж. Анх нэгдүгээр сарын 30-нд тус улсад коронавируст халдварын гурван тохиолдол бүртгэгдсэн. Хэд хоногийн өмнө тус улсад исламийн шашинтнуудын мөргөл болсон үеэс хойш халдвар эрчимтэй нэмэгдэж коронавирусийн халдвар огцом нэмэгдэж 4000 болжээ.

Үүнээс болж тус улсад урт болон богино хугацаанд оршин суугаа, сургалтанд суухаар ирсэн зэрэг нийтдээ 200 гаруй хүн буудлын мөнгө, амьжиргааны зардлаас үүдэн хүнд байдал ороод байгаа аж.

Энэтхэг дахь манай улсын иргэдийн мэдээлж буйгаар Монгол, Энэтхэгийн хооронд тусгай үүргийн хэд хэдэн удаагийн нислэг үйлдэгдэж байсан аж. Хэрэв Улсын Онцгой Комиссийн шийдвэр гарвал энэ нислэгийг үйлдэх боломжтой гэж тэд харж байгаагаа илэрхийлжээ. 

Иймээс тус улс дахь монголчууд нэгдэн Энэтхэгт нөхцөл байдал улам дордохоос өмнө, хяналтад байгаа дээр нь иргэдээ татаж авахыг хүссэн байна.


#ЭНЭТХЭГТ_БАЙГАА_МОНГОЛ_ИРГЭД_ТӨР_ЗАСГААСАА_ТУСЛАМЖ_ХҮСЧ_БАЙНА Нөхөр бид 2 хоёр ойтой охиныхоо зүрхний өвчнийг...

Posted by Baaska Togtoh on Sunday, April 5, 2020