"Энержи Ресурс" компани зүрхний төрөлхийн гажигтай бяцхан үрсийн гадаадад эмчлүүлэх иж бүрэн зардлыг шийдэхэд 920 сая төгрөг хандивлалаа.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн “Бяцхан зүрх” төсөлд энэ дэмжлэг очсоноор эмчилгээний зардлаа өөрсдөө шийдэх боломжгүй, амьдралын түвшин тааруу 40 гаруй бяцхан үрс асран хамгаалагчдын хамтаар хилийн чанадыг зорин хагалгаа хийлгэж, эмчилгээнд хамрагдах боломжтой болж байна.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 80 жилийн түүхэндээ голцуу гадаадын юмуу олон улсын хандив, тусламжаар ажиллаж ирсэн бол энэ удаад үндэсний хамгийн том хандивлагч оролцсон нь тэмдэглүүштэй хэрэг болжээ.