Том, бөөрөнхий шилнээс авахуулаад жижиг, өнцөгтэй гээд л 2020 оны онцлох нарны шилний загваруудыг хүргэж байна.

1. Том ретро шил

Getty Images

70-аад оны загвараас улбаатай төмөр болоод хуванцар хүрээтэй дөрвөлжин, бөөрөнхий эсвэл зууван хэлбэртэй нарны том шилнүүд бол энэ зуны трендүүдийн нэг. Өнгө нь ямар байх хэрэгтэй вэ гэвэл, бор болон ногоон өнгийн хосолмол ньюнстай байж болно. Энэ нь цагаан, шаргал эсвэл биеийн өнгөтэй хувцастай үнэхээр сайхан зохицно.

mytheresa

H&M

Chanel

Ace&Tate


2. Нисгэгч шил

Getty Images

Үргэлж л моодонд байсаар буй тус загварын шилийг энэ онд зүүсэн ч хоцрогдсон харагдахгүй аж. Усны дусал хэлбэртэй ничгэгч шил нь том том брендийн логотойгоор төрөл бүрээр хийгддэг болсон. Эрэгтэй, эмэгтэй аль ч хүнд зохих энэ шил нь адал явдлыг эрэлхийлэх мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Хүзүүний алчуур болон цэргийн ногоон хүрэмтэй зохицно.
Mister Spex
mytheresa
RayBan


Thomas Sabo

3. 90-ээд оны нарийн шил

Getty Images

Нарийн, тэгш өнцөгт хэлбэртэй шилнүүд нь 20 жилийн дараа эргэн ирэх нь энэ аж. Хүрээний хэлбэр, загвар, шилний өнгөнөөс хамаарч маш хуучинсаг боловч ирээдүйг зөгнөсөн харагдуулна. Хэлхгэр болон бэлхүүс гарсан загвартай цамцтай хосолно.
Vogue
LeSpecs
Asos


Andy Wolf

4. Мууран нүдний шилнүүд

Getty Images

Нарны шилний классик загвар болох мууран нүдний шилнүүд 2020 онд ч моодноос гарахгүй гэнэ шүү. Цэвэр савхин цамц, цэцгэн хээтэй даашинз зэрэгтэй хослуулан өмсөхөд үнэхээр донжийг үзүүлнэ.

Kapten Son

Zalando
NeuBau
MisterSpex

5. Өнгө өнгийн шилнүүд

Getty Images

Улбар, шар, ягаан, ногоон, цэнхэр зэрэг өнгийн шилнүүд нь нүдийг хамгаалаад зогсохгүй эргэн тойрноо өнгөлөг харагдуулж, зүүсэн хүндээ ч онцгой мэдрэмжийг бэлэглэдэг байна. Тас хар хувцаслалт эс бөгөөс цагаан өнгийн цамцтай хослуулахад илүү өнгөлөг болгоно.

Zalando
Yun
Viu
Net a porter
Эх сурвалж: Glamour DE