2019 оны зун, намрын улиралд нийт нутгаар хур тунадасны хэмжээ олон жилийн дундаж түвшнээс ихсэх урьдчилсан төлөв гарчээ.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд үүрэг даалгавар өглөө.

Тодруулбал, Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн улмаас осол, сүйрэл гарахаас урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах болон ойрын хугацааны тээвэрлэлтийн өсөн нэмэгдэх хэмжээг харгалзан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Төв” коридорын суурь бүтцийн зарим хэсгийг эхний ээлжинд хөгжүүлэх хүрээнд гол замын их засварын хугацаа хэтэрсэн 177 км замд их засвар, металь гүүрийн их засвар, Толгойт-Улаанбаатар-Амгалан өртөө хооронд уулзваргүй буюу холбоосгүй зам тавих, найман өртөө, зөрлөгт өргөтгөл, таван өртөөнд зам сунгалт, зүтгүүрүүдийг нэмж тоноглох, ачааны зүтгүүрийн парк шинэчлэл хийх зэрэг арга хэмжээг нэн яаралтай хэрэгжүүлэх, шаардагдах хөрөнгийг арилжааны зээлээр бүрдүүлэх замаар санхүүжүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгав.