Энэ жилийн Vogue сэтгүүлийн нүүрэнд жүжигчин Николь Кидман Италийн үйлдвэрлэгч Sermoneta-гийн хос ягаан өнгийн бээлий өмссөн бөгөөд 9 сарын дугаарт хамгийн анхаарал татах зүйлээр дахин гарсан байна. Дуучин Рианна Прада брэндийн улбар шар бээлийг сэтгүүлийн 9 сарын нүүрний зураг авалтанд өмссөн бол сэтгүүлийн дотор нүүрэнд Cornelia James-ийн торон бээлийг өмсчээ. Загвар зохион бүтээгч Марк Жакобсын хавар/зуны коллекцид урт мөн матте байсан бол Max&Mara-гийн хувьд мөн урт, бариу савхин материалаар урласан байна. Raf Simon’s- ийн Calvin Klein коллекц 385 доллараар худалдаанд гарсан гэнэ. Энэхүү трэнд нь шинэ трэнд биш бөгөөд дахин буцаж ирсэн нь хамгийн урт настай трэндүүдийн нэг болгож байгаа юм. Сүүлийн үеийн загварын хандлагуудыг харахад брэндүүд хувцаснаас илүү загварын акксесуаранд илүү анхаарлаа хандуулах болсон ч амар болгосонгүй. Өнгөлөг бээлийг өдөр тутамд өмсөх нь бас л мэдрэмж шаардсан ажил шүү. Гэсэн ч энэ зуны загварын трэндээс хоцрохыг хүсэхгүй бол заавал брэнд гэхгүй бол 5 доллараар ч худалдаж авах боломжтой!



The Guardian