2019 оны I улирлын эдийн засгийн тоймыг Монголбанк гаргажээ.

Үндсэний статистикийн хорооны өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар өрхийн сарын дундаж орлого, зарлага доорх байдалтай байна.

Өрхийн сарын дундаж орлогыг бүлэглэж үзэхэд

✔Улаанбаатар хотод 1,4 сая төгрөг, 

✔Төвийн болон Зүүн бүсэд 1,2 сая төгрөг,

✔Баруун болон Хангайн бүсэд 1,1 сая төгрөг байна.

2019 оны I улиралд эдгээр нэрлэсэн орлогыг бүс бүрийн инфляциар засварлаж тооцвол Улаанбаатар хотод 1,3 сая, Төвийн болон Зүүн бүсэд 1,1 сая, Баруун болон Хангайн бүсэд 1,0 сая төгрөг болжээ.

Орлого хүнсний үнийн индексээр зарлагын бүтцэд нь хүнсний зардлын эзэлж буй дунджаар тооцоолон үзэхэд эдгээр тоо нилээн багасахаар байна.

Хүнсний бүтээгдэхүүний зарлага 

-300 мянган төгрөг хүртэл мөнгөн зарлагатай өрхийн хувьд 32,8%, 

-500-700 мянган төгрөг-31,3%, 

-700- 900 мянга 28,1%,

-+900 мянга -19,7% байгаа нь үүнийг нотолж байна.

Хүнсний үнийн индекс Улаанбаатар хотоос бусад бүсэд хэрэглээний үнийхээс илүү өсөлттэй гарсныг тоймд онцолжээ.