Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 2-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1444 оны энэ өдөр Албанийн язгуур угсаатнууд нийлж, Скандербергын бүлэг гэгчийг байгуулжээ.

  • 1484 оны энэ өдөр Английн хаан III Ричард "Цэргийн сургууль"-ийг байгуулах шийдвэр гаргав.

  • 1498 оны энэ өдөр алдарт аялагч Васко де Гама Мозамбикийн аралд хүрсэн анхны хүн болжээ.

  • 1561 оны энэ өдөр Испанийн эзлэн түрэмгийлэгч Педро дел Кастийо Аргентины Мендоза хотын үндэс суурийг тавив.

  • 1657 оны энэ өдөр Мейрекын их гал: Японы Эдо (одоогийн Токио) хотод гурван өдрийн турш гал гарсаны улмаас 100,000 хүн амиа алджээ.

  • 1797 оны энэ өдөр Английн төв банк нэг болон хоёртын фунтын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлэв.

  • 1807 оны энэ өдөр АНУ-ын Конгресс боолуудыг худалдаалах, худалдах зорилгоор шинэ боол улсдаа нэвтрүүлэхийг хуулиар хоригложээ.

  • 1825 оны энэ өдөр Карибын тэнгисийн дээрэмчин Роберто Кофреси эрх баригчдын эсрэг тулаанд ялалт байгуулсан сүүлийн далайн дээрэмчин болжээ.

  • 1836 оны энэ өдөр Техасын хувьсгал: Бүгд найрамдах Техас улс Мексикээс тусгаар тогтносноо зарлав.

  • 1855 оны энэ өдөр Оросын хаан ширээнд II Александер суужээ.

  • 1882 оны энэ өдөр Уиндсорын шилтгээнд Их Британийн хатан хаан Викториагийн амь насанд халдахыг завдав. Уг халдлагыг Родерик МакЛийн гэгч үйлджээ.

  • 1901 оны энэ өдөр Америкийн Карнегийн төмрийн компани болон Холбооны төмрийн компаниуд нэгдэж 1 тэрбумын хөрөнгөтэй анхны компани болов.

  • 1903 оны энэ өдөр Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлжээ.

  • 1903 оны энэ өдөр зөвхөн эмэгтэйчүүдэд үйлчлэх зорилготой "Марта Вашингтон" зочид буудал үүдээ нээжээ.

  • 1919 оны энэ өдөр коминтерний анхны хуралдаан ЗХУ-ын нийслэл Москва хотноо болов.

  • 1946 оны энэ өдөр Умард Вьетнамын Ерөнхийлөгчөөр Хо Ши Мин сонгогджээ.

  • 1949 оны энэ өдөр Америкийн нисэх хүчний ахмад Жеймс Галлагер B-50 өндөр хурдны онгоцоор 94 цаг 1 минутын туршид тасралтгүй нислэг үйлдсэн анхны хүн болжээ.

  • 1955 оны энэ өдөр Кампучийн хаан Нородом Сиханук болон түүний эцэг Нородом Сурамарит нарын эрх ямбыг татан буулгаж, Кампуч бүгд найрамдах засаглалтай болов.

  • 1956 оны энэ өдөр Марокко улс Францаас тусгаар тогтножээ.

  • 1962 оны энэ өдөр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нэг тоглолтонд 100 оноо авсан рекорд амжилтыг Уильт Чембэрлин үзүүлжээ.

  • 1965 оны энэ өдөр АНУ болон Өмнөд Вьетнамын агаарын хүчин хамтарч Умард Вьетнамын эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлэв.

  • 1969 оны энэ өдөр Францын Түлуз хотод Англи-Францын хамтран зохион бүтээсэн "Конкорд" онгоцыг анх удаа туршжээ.

  • 1972 оны энэ өдөр АНУ-ын Флорида мужийн Канаверал хошуунаас алсын гараг эрхэсийг судлах зорилготой "Пионер 10" хөлгийг хөөргөв.

  • 1978 оны энэ өдөр Чехийн иргэн Владимир Ремек "Союз 28" хөлгөөр сансарт ниссэнээр Америк, Оросоос өөр улсын иргэн сансарт ниссэн анхны тохиолдол болжээ.

  • 1983 оны энэ өдөр АНУ-ын зах зээлд "компакт диск" буюу CD-г анх удаа худалдаалж эхлэв. Өмнө нь зөвхөн Японы зах зээлд худалдагдаж байжээ.

  • 1989 оны энэ өдөр Европын холбооны 12 улс нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг бууруулахын тулд ийм бодис илрүүлдэг үйлдвэрлэлийг зогсоохоор тохиролцов.

  • 1990 оны энэ өдөр Африкын үндэсний конгрессын дэд даргаар Нелсон Мандела сонгогдов.

  • 1992 оны энэ өдөр Армени, Азербайжан, Казахстан, Киргизстан, Молдав, Сан Марино, Тажикистан, Туркмен, Узбек улсууд НҮБ-д гишүүнээр элсчээ.

  • 1998 оны энэ өдөр Бархасбадь гарагийн дагуул Европаг судлах зорилготой Галилео хөлөг тус дагуулд усархаг өтгөн бодис, мөсний ул мөрийг илрүүлжээ.

  • 2004 оны энэ өдөр Иракын дайн: Иракын Ашура тосгонд Аль-Кайда бүлэглэл халдлага үйлдэж 170 хүн амиа алдан, 500 гаруй хүн шархаджээ.

  • 2017 оны энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотод болсон хуралдаанаар Московиум, Теннесин, Оганессон гэх бодисыг үелэх системд нэмэх шийдвэр гаргав.


Мөн энэ өдрийг:

  1.  Шри Ланка - Нисэх хүчний өдөр

  2. Ливи - Жамахария өдөр

  3. Мьянмар - Тариачдын өдөр

  4. Этиоп - Адвагын тулаанд ялсан өдөр

  5.  Америкийн Нэгдсэн Улс - Техасын тусгаар тогтнолын өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрөөдөг байна.