Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 1-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1562 - Францын Васси тосгонд Калвинист урсгалын 63 дагагчийг хороосноор Францад шашны ариун дайн дэгджээ.

  • 1565 - Бразилийн Рио де Жанейро хот байгуулагдав.

  • 1642 - Одоогийн Массачусетс мужид Жоржиана тосгон байгуулагджээ. Ингэснээр АНУ-д албан ёсоор байгуулагдсан анхны тосгон болсон байна.

  • 1713 - Одоогийн Хойд Каролина мужид европын эзлэн түрэмгийллийг эсэргүүцсэн нутгийн уугуул иргэдийн хөдөлгөөн буюу Тускарорагийн дайн эхэлжээ.

  • 1781 - Эх газрын конгресс хуралдаж Эх газрын Америкийн хуулийг албан ёсоор баталсан байна.

  • 1790 - АНУ-д хүн амын тооллого анх удаа болжээ.

  • 1793 - Францын хувьсгал: Флондерсийн арлыг авах зорилготой Алденховений тулаан эхлэв.

  • 1811 - Египетийн Мамлюкийн угсааны бүх удирдагчдийг хороосноор тус улсад Мухаммад Алигийн хаанчлал эхэлсэн байна.

  • 1815 - Францын эзэн хаан Наполеон 100 хоногийн турш Элба аралд цөлөгдсөний эцэст Францдаа эргэн иржээ.

  • 1845 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Тайлер Бүгд найрамдах Техасыг эзлэн түрэмгийлж, захиргаандаа нэгтгэх зарлиг буулгажээ.

  • 1870 - Керро Корагийн тулаанд Парагвайн маршал Ф.С.Лопез амь үрэгдсэнээр Парагвайн дайн эцэслэв.

  • 1872 - Yellowstone-ыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгосноор дэлхийн хамгийн анхны цэцэрлэгт хүрээлэн болжээ.

  • 1873 - АНУ-ын Нью-Йорк хотын Илион хотод Э.Ремингтон болон түүний хүүхдүүд хэрэглээнд шууд нэвтрүүлэх бичгийн машиныг үйлдвэрлэж эхэлжээ.

  • 1896 - Францын эрдэмтэн Анри Беккерэл цацраг идэвхит туяаг нээн илрүүлжээ.

  • 1901 - Австралийн зэвсэгт хүчин байгуулагдав.

  • 1921 - Хаант Оросын Троицкосавск буюу Дээд шивээнд МАН-ын анхдугаар хурал эхлэв. Уг хуралд 26 хүн оролцож “МАН-аас гадаад монголын ард түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг батлан гаргажээ.

  • 1936 - Хүүверийн далан баригдаж дуусав.

  • 1941 - Дэлхийн хоёрдугаар дайн: Болгоарийн тал гурвалсан гэрээнд нэгдэн орсноор, Герман тэргүүтэй сөргөлдөгч талуудтай нэгджээ.

  • 1946 - Английн банк үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болов.

  • 1947 - Олон улсын валютын сан (ОУВС) санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

  • 1950 - Хүйтэн дайн: ЗХУ-д тагнуул хийсэн Клаус Фукс тус улсын мэдэлд байдаг цөмийн бөмбөгийн мэдээллийг илрүүлжээ.

  • 1953 - ЗХУ-ын удирдагч Йосеф Сталин цус харваж, дөрвөн өдрийн дараа нас барав.

  • 1954 - АНУ-ын Капитолын ордонд Пуерто Рикогийн үндсэрхэг үзэлтнүүд зэвсэглэн халдаж, улмаар Төлөөлөгчдийн танхимын таван төлөөлөгч шархаджээ.

  • 1956 - Олон улсын агаарын тээврийн холбоо радио цахилгаан мэдээний үсгийн цагаан толгойг боловсруулж, эцсийн байдлаар Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хүргүүлэв.

  • 1961 - АНУ-ын Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди олон улсын сайн санааны "Пийс Корп" байгууллагыг байгуулжээ.

  • 1961 Уганда улс автономит эрхтэй гэж тунхаглан, анхны сонгуулийг зохион байгуулав.

  • 1966 - ЗХУ-ын "Венера 3" сансарын хөлөг Сугар гаригт осолдсоноор өөр гаригт осолдсон дэлхийн анхны хөлөг болсон байна.

  • 1995 - Интернетийн хайлт, харилцаа холбооны Yahoo! компани байгуулагджээ.

  • 1998 - Найруулагч Жеймс Камероны найруулсан "Титаник" кино дэлхийн кино урлагийн зах зээлээс нэг тэрбум долларын босгыг давсан анхны кино болов.

  • 2002 - Афганистаныг чөлөөлөх ажиллагаа: АНУ-ын арми Афганистаны зүүн хэсэгт "Анаконда" цэргийн ажиллагааг эхлүүлжээ.

  • 2002 Хүрээлэн буй орчныг судлах зорилго бүхий "Энвисат" хиймэл дагуулыг хөөргөж, Дэлхийн 11 дэх хиймэл дагуул болжээ. Мөн түүнчлэн сансарт хөөргөсөн хамгийн хүнд хиймэл дагуул болсон юм. Уг хиймэл дагуулын нийт жин 8,500 кг байсан гэдэг.


Мөн энэ өдөр: 

  1. Ирак - Мустафа Барзаниг дурсах өдөр (Курдистаны өөртөө засах улс)
  2. Парагвай - Баатруудын өдөр
  3. Босни ба Херцеговина - Тусгаар тогтнолын өдөр
  4. Маршаллын арлууд - Дурсгалын өдөр
  5. Америкийн Нэгдсэн Улс - Үндэсний гахайн өдөр хэмээн тус тус тэмдэглэн  өнгөрөөдөг байна. 


Өнөөдөр Олон улсын иргэний хамгаалалтын өдөр юм. Мөн энэ өдрийг Ялгаварлан гадуурхалыг тэглэх өдөр хэмээн онцолдог байна.