Дэлхий дахинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • 1613 оны энэ өдөр Оросын үндэсний ассемблей хаан ширээнд I Михайлийг суулгаснаар Хаант Орос улсад Романовын угсааны хаанчлал эхлэжээ.

  • 1808 оны энэ өдөр Швед Финландад дайн зарласнаар Финландын дайн эхлэв. Уг дайнд Шведчүүд ялагдал хүлээж, газар нутгийн зүүн хэсгийн талыг Финландад буюу Оросод алдсан юм.

  • 1842 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Жон Грийнау оёдлын машины анхны патентыг авчээ.

  • 1848 оны энэ өдөр Карл Маркс болон Фридрих Энгельс нар алдарт "Эв хамт намын тунхаг" номоо хэвлүүлж байв.

  • 1878 оны энэ өдөр АНУ-ын Коннектикут мужийн Нью Хавен хотод телефон холбооны компани анх удаагаа байгуулагджээ.

  • 1916 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн: Франц улсад Вердугийн тулаан эхэлжээ.

  • 1925 оны энэ өдөр алдарт "Нью Йоркер" сэтгүүл анхны дугаараа эрхлэн гаргав.

  • 1952 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчиль бүх иргэдийг иргэний үнэмлэхтэй болгох шийдвэр гаргав.

  • 1952 оны энэ өдөр Зүүн Пакистан буюу одоогийн Бангладеш улсын Дака хотод "Бенгал хэлний хөдөлгөөн" байгуулагджээ.

  • 1965 оны энэ өдөр өнгөт арьстануудын эрхийн төлөө тэмцэгч "Малкольм Икс" Нью-Йорк хотын Абудон танхимд буудуулан амиа алджээ.

  • 1972 оны энэ өдөр ЗХУ нисэгчгүй "Луна 20" хөлгийг саран дээр амжилттай газардуулав.

  • 1995 оны энэ өдөр Канадын Саскатчеван мужийн Лидер тосгонд нисгэгч Стив Фоссетт агаарын бөмбөлөгтэй газарджээ. Ингэснээр тэрээр Номхон далайг агаарын бөмбөлөгтэй туулсан анхны хүн болсон юм.


Мөн энэ өдрийг:

  •  Вануату - Эцэг Линигийн өдөр
  •  Өмнөд Африк - Зэвсэгт хүчний өдөр
  •  Бангладеш - Хэлний хөдөлгөөний өдөр
  •  Филиппин - Мусикахан наадмын эхний өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Бас өнөөдөр Олон улсын эх хэлний өдөр (ЮНЕСКО) тохиож байна.