Дэлхий дахинд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

- 1649 оны энэ өдөр Гуарарапесийн хоёрдугаар тулаанд Бразилчууд ялалт байгуулснаар тус улс дахь Голландын ноёрхол эцэслэв.

- 1674 оны энэ өдөр Англи болон Нидерландын засгийн газар Уестминстерийн тунхагт гарын үсэг зурж, хоёр улсын хооронд үүссэн гуравдугаар дайн эцэслэжээ. Энэ гэрээний хүрээнд Америкийн Нью-Амстердам хот нэрээ Нью-Йорк болгон сольсон байна.

- 1819 оны энэ өдөр Британийн аялагч Уиллиам Смит Өмнөд Шетландын арлыг илрүүлж, Английн хаан III Жоржийн нэрээр нэрлэжээ.

- 1846 оны энэ өдөр өөрсдийгөө улс гэж зарлаад байсан Техасын бүгд найрамдах улс АНУ-д нэгдэж, Техас муж улс болов.

- 1878 оны энэ өдөр Алдарт зохион бүтээгч Томас Эдисон дуу бичиж, сонсох зориулалт бүхий фонограф төхөөрөмждөө патент авч байжээ.

- 1913 оны энэ өдөр Мексикийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Пепро Ласкурейн 45 минутын дараа үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв. Ингэснээр дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд төр барьсан Ерөнхийлөгч болжээ.

- 1915 оны энэ өдөр Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданельс орчимд Англи-Францын хамтарсан усан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний талыг бөмбөгдөв. Ингэснээр дэлхийн I дайны анхны усан замын тулаан эхэлсэн түүхтэй.

- 1949 оны энэ өдөр  Боллингений холбооноос олгодог яруу найргийн дээд шагналыг Эзра Паунд анх удаагаа хүртжээ.

- 1953 оны энэ өдөр АНУ-ын Жиоржиа муж хэвлэлийг хянах зөвлөл байгуулах шийд гаргаж байжээ.

- 1959 оны энэ өдөр Их Британичууд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Үүнээс нэг жил зургаан сарын дараа Кипр улс бүрэн тусгаар тогтносон юм.

- 1960 оны энэ өдөр  Хятад улс T-7 дуут пуужинг амжилттай туршив.

- 1985 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд зүрх шилжүүлэн суулгасан анхны хүн болох Уиллиам Ж.Шройдер эмнэлгээс гаржээ.

- 2002 оны энэ өдөр NASA буюу АНУ-ын Сансар судлалын агентлаг Ангараг гарагыг судлах Одиссей хөтөлбөрөө эхлүүлжээ.

- 2011 оны энэ өдөр Хятадын Тан улсын үеийн усан онгоцны үлдэгдэл, эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлсэн анхны үзэсгэлэн Сингапурт нээлтээ хийжээ.

Мөн энэ өдрийг:

  • Мексикт - Зэвсэгт хүчний өдөр
  • Румынд - Бранчуси өдөр
  • Болгарт- Васил Левскиг дурсах өдөр
  • Туркменистанд - Төрийн далбааны өдөр
  • Энэтхэгт - Шиважи Жаянти (Махараштра муж) өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрөөдөг байна.