Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 4-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 

  • 1152 оны энэ өдөр Германы эзэн хаанаар I Фредерик Барбаросса тодров.

  • 1238 оны энэ өдөр Оросын хаан II Юрий хаанаар удирдуулсан Хаант Оросын цэрэг, Монголын Бат хааны армитай одоогийн Ярослав хотын ойролцоо Сит голын тулааныг эхлүүлжээ.

  • 1493 оны энэ өдөр аугаа аялагч Кристофер Колумб Карибийн тэнгис болон Багамын арлуудаар хийсэн аялалаа өндөрлөж Лисабон хотноо эргэн ирэв.

  • 1519 оны энэ өдөр Кастиллийн аялагч, эрдэмтэн Эрнан Кортес Ацтекуудын иргэншил, аугаа их баялагыг илрүүлэх их аяндаа гарчээ.

  • 1628 оны энэ өдөр Массачусетсийн тохойг Их Британийн эзэн хаан өөрийн мэдэлдээ авчээ.

  • 1789 оны энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо АНУ-ын конгресс анхны хуралдаанаа хийв. Анхдугаар хуралдаанаар АНУ-ын Тусгаар тогтнолын тунхагыг батлажээ.

  • 1790 оны энэ өдөр Францын 83 мужид газрын эзэд болон хуучин эрхтэн дархтануудын эрхийг халах анхны оролдлого болов.

  • 1791 оны энэ өдөр Их Британийн ард нийтийн танхим хэлэлцээд Канадыг хоёр хувааж, Дээд болон Доод Канад болгон захирхаар болжээ.

  • 1814 оны энэ өдөр Америкийн цэргүүд одоогийн Онтарио хотод Британийн цэргүүдийг буулган авчээ.

  • 1837 оны энэ өдөр АНУ-ын Чикаго хот үүсгэн байгуулагджээ.

  • 1865 оны энэ өдөр Америкийн эх газрын нэгдсэн улс одоогийн ашиглаж байгаа төрийн далбааг хэрэглэхээр болжээ.

  • 1882 оны энэ өдөр Их Британийн Лондон хотын зүүн хэсэгт анхны трамвайн шугам үйлчилгээнд нэвтрэв.

  • 1890 оны энэ өдөр Их Британийн хамгийн урт гүүр болох "Форт" гүүрийг ашиглалтанд оруулжээ. Шотландад байгуулсан уг гүүр 520 метрийн урттай юм. Нээлтийн ёслолд Уэльсийн хунтайж, хожмын хаан Эдуард оролцсон гэдэг.

  • 1913 оны энэ өдөр Балканын анхдугаар дайн: Грекийн арми Туркийн армитай тулалдаж эхлэв. Хоёр өдрийн дараа Грекчүүд ялалт байгуулсан юм.

  • 1917 оны энэ өдөр Монтана мужаас сонгогдсон Жаннит Ренкин АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд сонгогдсон анхны эмэгтэй улстөрч болжээ.

  • 1944 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: АНУ-ын нисэх хүчин Берлин хотыг өдрийн цагаар бөмбөгджээ.

  • 1962 оны энэ өдөр Каледонын агаарын тээврийн DC-7 хөлөг онгоц Камерун улсаас хөөрсөн даруйдаа осолдож, 111 хүн бүгд амиа алджээ.

  • 1974 оны энэ өдөр Америкийн алдарт "People" сэтгүүл анхны дугаараа хэвлэлтэд гаргав.

  • 1980 оны энэ өдөр Зимбабве улсын Ерөнхий сайдаар үндэсний хөдөлгөөний тэргүүн Роберт Мугабе сонгогдож, тус улсын анхны хар арьст ерөнхий сайд болсон байна.

  • 1986 оны энэ өдөр ЗХУ-ын "Вега 1" сансрын хөлөг Хейлигийн сүүлт одны зургийг авч эх дэлхий рүү илгээв.

  • 2001 оны энэ өдөр Их Британийн Лондон хотод байрлах BBC телевизийн төв байранд бөмбөг дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд нэг хүн маш хүнд гэмтэл авчээ. Уг халдлагыг Шинэ Ирландын бүгд найрамдах арми зохион байгуулсан болохоо хүлээсэн байна..

  • 2018 оны энэ өдөр Британийн Тагнуулын газрын нууц ажилтан асан Сергей Скрипалыг охиных нь хамт Английн Салисбюри хотод хордуулжээ. Энэ үйл явдал Европын холбоо ОХУ-ын дипломат харилцааны маргааныг улам хурцалж орхисон юм.

Мөн энэ өдрийг Америкийн Нэгдсэн Улс - Үндэсний үсгийн дүрмийн өдөр болгон тэмдэглэдэг байна.