Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 10-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1629 оны энэ өдөр Английн хаан I Чарльз парламентыг тараав. Тэрээр 11 жилийн туршид парламент байгуулалгүйгээр түр парламент байгуулан бүх эрх мэдлийг өөртөө авчээ.

  • 1735 оны энэ өдөр Хаант Орос болон Азербайжан улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

  • 1804 оны энэ өдөр Луйзанагын газар нутгийг захирч байсан Францын тал АНУ-д тус газар нутгийг өгчээ.

  • 1814 оны энэ өдөр Францын хаан I Наполеон Лаоны тулаанд ялагдал хүлээв.

  • 1830 оны энэ өдөр Нидерландын засгийн газар өөрсдийн мэдлийн Филиппин улсад зэвсэгт хүчин байгуулахаар болжээ.

  • 1848 оны энэ өдөр АНУ-ын Сенатын танхим Гуадалуп Хидалгогын гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрснөөр Мексик-Америкийн дайн эцэслэв.

  • 1876 оны энэ өдөр нэрт зохион бүтээгч Александер Грахам Белл телефон утсыг амжилттай туршжээ.

  • 1891 оны энэ өдөр Америкийн зохион бүтээгч Алмон Строугер телефон утасны автомат дамар зохион бүтээж, зохиогчийн эрх авав.

  • 1906 оны энэ өдөр Европ тивд болсон хамгийн хөнөөлтэй уурхайн осол Францд болов. Францын хойд хэсэгт орших Куррьерсын уурхай нурж 1,099 уурхайчин амиа алджээ.

  • 1915 оны энэ өдөр Британийн армийн түүхэнд тохиосон хамгийн том хуурай замын тулаан эхлэв.

  • 1917 оны энэ өдөр Филиппиний засаг захиргаа нутаг дэвсгэрийг шинээр хуваарилахаар болж, зарим хот, мужууд эмхлэгдэн байгуулагдаж эхэлжээ.

  • 1921 оны энэ өдөр Жанжин Д.Сүхбаатар, Л.Сумъяа нарын цэргүүд Хятадын талын 100 гаруй цэрэгтэй байлдав. Тулааны үеэр 50 гаруй гаминг алж, 2-3 хүнийг амьдаар баривчилж, шар үхэр хориод, тэрэгтэй морь арваад, уналгын морь, буу сэлэм тус бүр дөчөөдийг олзолжээ. Тухайн үед Ардын журамт цэргийн зэвсэглэлд орос, хятад, япон винтов, бирдаан, усан баймлий, ямаан сүүлт, сисанли зэрэг нэлээд олон төрлийн буу ашиглагдаж байсан гэдэг.

  • 1922 оны энэ өдөр Энэтхэгт жагсаал цуглаан зохион байгуулж, ард иргэдийг өдөөн турхирсан хэргээр Махатма Гандиг цагдаагийн газар баривчлав. Түүнд зургаан жилийн ял оноож, шоронд хорисон ч хоёр жилийн дараа суллагдсан юм.

  • 1944 оны энэ өдөр Грекийн иргэний дайн: Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний улстөрийн товчоо Үндэсний чөлөөлөх фронтыг байгуулахаар болжээ.

  • 1945 оны энэ өдөр АНУ-ын нисэх хүчин Японы нийслэл Токио хотыг бөмбөгдөж, 100,000 мянган хүн амиа алджээ. Амиа алдагсдын дийлэнх нь энгийн иргэд байсан юм.

  • 1952 оны энэ өдөр Кубын засгийн эрхийг Фулгенсио Батиста хүч хэрэглэн авч, өөрийгөө ерөнхийлөгч хэмээн зарлав.

  • 1959 оны энэ өдөр Төвдийн бослого: Төвдийн иргэд Далай ламын удирдлага дор бослого хөдөлгөөн дэгдээх магадлалтай болсон тул Хятадын тал Далай ламын "Потала" ордонг бүслэжээ.

  • 1969 оны энэ өдөр АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотын шүүх Жеймс Эрл Рейг Мартин Лютер Кингийн амь насанд халдсан гэж үзэн ял оноожээ.

  • 1975 оны энэ өдөр Вьетнамын дайн: Хойд Вьетнамын цэргүүд Өмнөд Вьетнамын Сайгон хотод халдав. Гэсэн ч уг тулаанд Өмнөд Вьетнамчууд ялалт байгуулсан юм.

  • 1977 оны энэ өдөр АНУ-ын сансар судлалын агентлаг Уранус гарагын цагаригыг илрүүлжээ.

  • 1990 оны энэ өдөр Гайти улсын Ерөнхийлөгч Проспер Аврил төрийн эргэлт хийгчидтэй 18 сар тулалдсаны эцэст үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.

  • 2000 оны энэ өдөр Дот-Комын хөөс: Цахим орчины зах зээлийн их тэсрэлтийн үед Насдак Композит индекс 5132.52-т хүрч түүхэн дээд хэмжээндээ хүрэв.

  • 2006 оны энэ өдөр Ангараг гарагыг судлах зорилготой хиймэл дагуул тус гарагын тойрог замд нэвтэрчээ.

  • 2017 оны энэ өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Паг Кын Хе албан тушаалаа огцров. Тус улсын дээд шүүх, үндсэн хуулийн цэц түүний бүрэн эрхийг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрсөн шийд гаргажээ.

  • 2019 оны энэ өдөр Этиопийн нийслэл Аддис-Абаба хотоос Кенийн нийслэл Найроби хот руу чиглэж явсан "Этиопийн агаарын тээврийн" 302-р нислэг хөөрөөд удалгүй осолдож зорчигч, хөлгийн багийн 157 хүн бүгд амь насаа алдав. Энэ явдлаас болж АНУ, Их Британи, Франц, БНХАУ, ОХУ зэрэг улс Боинг "737 МАХ 8" загварын онгоцыг нислэгийн үйлчилгээнд ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн билээ.


Мөн энэ өдрийг: 

  1. Америкийн Нэгдсэн Улс - Харриет Табманы өдөр  (19-р зууны хар арьстан, эмэгтэйчүүдийн эрхийг хүлээн зөвшөөрөхийн тулд боолчлолын эсрэг тэмцэж байсан тэмцэгч)

  2. Болгар - Хоморголон устгалтад өртөгсдийг дурсах өдөр

  3.  Америкийн Нэгдсэн Улс - Охид, эмэгтэйчүүдийг ДОХ, Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх өдөр

  4. Америкийн Нэгдсэн Улс - Үндэсний Мариогын өдөр

  5. Төвдийн бослогын өдөр (Төвдийг чөлөөлөх хөдөлгөөн) болгон тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна.