Дэлхий дахинд энэ өдөр буюу гуравдугаар сарын 3-нд тохиосон онцлох үйл явдлуудаас хүргэж байна. 


  • 1575 оны энэ өдөр Моголын эзэнт гүрний хаан Акбар Бенгалын армийг бут цохив.

  • 1763 оны энэ өдөр Цахараас анх удаа хөдөлгөсөн 1,000 цэрэг Өрөмчид иржээ.

  • 1776 оны энэ өдөр Америкийн хувьсгал: АНУ-ын тэнгисийн цэрэг Нассаугын тулалдаанд оролцохоор эх газар дээр буужээ.

  • 1799 оны энэ өдөр Орос болон Оттоманы эзэнт гүрний хамтарсан бүслэлт өндөрлөж, Францын тал бууж өгөв.

  • 1845 оны энэ өдөр Флорида муж АНУ-ын 27 дахь муж болжээ.

  • 1849 оны энэ өдөр Миннесота мужийн газар нутгийн заагыг эцэслэн тогтоов.

  • 1857 оны энэ өдөр Франц болон Их Британи улс Хятадад дайн зарлажээ.

  • 1859 оны энэ өдөр АНУ-д хоёр өдөр үргэлжилсэн боолчуудыг зарах их үзэсгэлэн өндөрлөжээ.

  • 1861 оны энэ өдөр Хаант Оросын хаан II Александер иргэн бүр хувийн өмчтэй байх хуульд гарын үсэг зурав.

  • 1865 оны энэ өдөр HSBC (Hongkong and Shanghai Banking Corporation) албан ёсоор байгуулагджээ.

  • 1875 оны энэ өдөр Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.

  • 1878 оны энэ өдөр Орос-Туркийн хооронд болсон дайн дуусав. Улмаар Болгарчууд Оттоманы эзэнт гүрнээс тусгаар тогтнож чаджээ. Харин Берлиний хуралдаанаар Оттоманыг эзэнт гүрэн бус вант улс байх шийд гаргасан байна.

  • 1904 оны энэ өдөр Германы эзэн хаан II Вилгельм дуу хураагуурт илтгэлээ бичүүлсэн дэлхийн хамгийн анхны улстөрч болжээ. Тэрээр Томас Эдисоны зохиосон дуу хураах цилиндр буюу фонограф төхөөрөмжинд үгээ хэлж бичүүлжээ.

  • 1912 оны энэ өдөр Дарьгангын бүгдийн тэргүүн Содномдовдон, гарын тэргүүн Магсаржав нар Монгол Улсад дагаар орж захирагдахаа албан бичгээр мэдэгдэв. Тэр үед Халхын өмнөд хошуунд, тухайлбал Чин улсын суман өртөөний чухал зангилаа Сайр уснаас Манж, Хятад албаны хүмүүс болон Хятад худалдаачдыг үлдэн хөөх тэмцэл эрчимжиж байжээ.

  • 1918 оны энэ өдөр Брест-Литовскын гэрээнд Герман, Австри, Оросууд гарын үсэг зурснаар Финланд, Эстони, Литви, Польш улс тусгаар тогтнов.

  • 1923 оны энэ өдөр Алдарт TIME сэтгүүлийн анхны дугаар худалдаанд гарчээ.

  • 1924 оны энэ өдөр 14 зууны турш буюу 1,400 жил оршин тогтносон Исламын халифат Оттоманы эзэнт гүрэн задран унав. Улмаар Туркын тусгаар тогтнол баталгаажиж Кемал Ататурк анхны Ерөнхийлөгч болжээ.

  • 1924 оны энэ өдөр Фиумын чөлөөт улс руу Италийн хаант улс нэвтэрч, булаан эзлэв.

  • 1931 оны энэ өдөр АНУ-ын төрийн сүлд дууллаар одоогийн хэрэглэж байгаа төрийн дууллыг соёрхон батлажээ.

  • 1938 оны энэ өдөр Саудын Араб улсаас газрын тос илрэв.

  • 1939 оны энэ өдөр Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Мохандас Ганди Энэтхэгийг эзлэн захирч байгаа Британийн дарангуйллын эсрэг тайван замаар өлсгөлөн зарлаж тэмцэхээр болов.

  • 1944 оны энэ өдөр ЗХУ-ын тэнгисийн цэргийн дээд шагнал болох "Нахымов" болон "Ушаков"-ын одонг ЗХУ-ын Сайд нарын зөвлөл соёрхон батлав.

  • 1945 оны энэ өдөр Дэлхийн хоёрдугаар дайн: Навигацын төхөөрөмжийн алдааны улмаас Их Британийн эзэн хааны армийн агаарын хүчин Нидерландын Гааг хотын Безуйденхут тосгонд бөмбөг хаяж энгийн номхон 511 хүн амиа алджээ.

  • 1951 оны энэ өдөр Дэлхийн хөгжмийн урлагын түүхэнд рок'н ролл урсгалын анхны дуу болох "Рокет 88" дуу бичигдэж дуусчээ. Энэ дууг Жеки Бренстон, Айк Төрнер нар хамтран дуулсан байдаг.

  • 1958 оны энэ өдөр Иракын Ерөнхий сайдын суудалд Нури аль-Саид суув. Тэрээр энэ албыг найм дахь удаагаа хашихаар болсон нь энэ юм.

  • 1969 оны энэ өдөр Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 хөлөг сарны модультай холбогдох туршилт үйлдэв.

  • 1985 оны энэ өдөр Чилийн Вальпарасио бүс нутагт 8.3 магнитудын асар хүчтэй газар хөдлөлт болсоны улмаас 177 гаруй хүн амиа алдаж, нэг сая гаруй хүн орон гэргүй болжээ.

  • 1986 оны энэ өдөр Австралийн хууль батлагдсанаар тус улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнов.

  • 1997 оны энэ өдөр цахилгаан мэдээ болон кабелийн станцын зориулалттай "Тэнгэрийн цамхаг" Шинэ Зеландын Окланд хотод албан ёсоор нээгджээ.

  • 2005 оны энэ өдөр Дэлхийн түүхэнд анх удаагаа зогсолтгүй, замдаа шатахуунаар цэнэглэхгүй ганцаарчилсан нислэг амжилттай болов. Уг нислэгийг Стив Фоссетт гүйцэтгэжээ.

  • 2005 оны энэ өдөр Шинэ Зеландын төлөөлөгчдийн танхимын даргаар Маргарет Уилсон томилогдов. Ингэснээр Үндэстнүүдийн холбоо болон Их Британийн эзлэн түрэмгийлсэн орнуудаас анх удаагаа эмэгтэй хүн төрийн өндөр алба хашсан тохиолдол болсон юм.

  • 2013 оны энэ өдөр Пакистан улсын Карачи хотод бөмбөг дэлбэрч 45 хүн амиа алдан, 180 гаруй хүн бэртэж гэмтжээ. Карачи хотын шийтийн урсгалыг дагагчид голчлон амьдардаг дүүрэгт энэхүү дэлбэрэлт болсон байна.


Мөн энэ өдөр: 

  1. Япон - Хинамацүри буюу Охидын өдөр

  2. Болгар - Чөлөөлөгдсөн өдөр

  3. Гүрж - Ээжүүдийн өдөр

  4. Малави - Эх орончдын өдөр

  5. Египет - Тамирчдын өдөр

  6. Ливан - Багш нарын өдөр хэмээн тус тус тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

 Өнөөдөр бол Дэлхийн зэрлэг байгалийн өдөр юм. 

1963 оны энэ өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга эхээс мэндэлжээ.