2020 оны нэгдүгээр 1-нээс эхлэн Татварын шинэчилсэн хуулиар НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгохоор болсон.

Тэгвэл нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сарын 20-ны дотор 860 мянган иргэнд дунджаар 40,000 төгрөгийн НӨАТ-ын албан татварыг буцааж олгохоор төсөвлөсөн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлсэн.

Иймээс та энэ сарын 8-аас өмнө бүхий л баримтаа бүртгүүлэх ёстой юм. Хэрвээ ААН нэгж илгээгүй гэсэн төлөвтэй баримт байвал И баримт апп ашиглан гомдол мэдүүлэх цэсэнд хандан асуудлаа шийдэж болох нь ээ.

И баримт апп ашиглан гар утаснаасаа гомдол мэдүүлдэг цэсийг нэмж хөгжүүлсэнээс хойш 2020 оны зөвхөн нэгдүгээр улирлын байдлаар хэд дахин нэмэгдэж 8785 гомдол иржээ. Бараг 90 орчим хувь нь и баримт апп ашиглан гомдлоо илгээсэн байна.